Энэ сарын 18 буюу өчигдрийн 22:00 цагаас өнөөдрийн 22:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн VI хороо, Хүнсний IV дэлгүүрийн уулзварт зүүнээс баруун тийш чиглэлийн нэгдүгээр эгнээнд дулааны худгийн ажил хийгдэнэ.
Мөн 22:00 цагаас 20-ны өдрийн 22:00 цаг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн III хороо АСА циркийн баруун талд хорооллын дотор дулааны шугамын ажил хийгдэхтэй холбоотой замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм.