Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр физик, нийгмийн тухай мэдлэг, орос хэлний шалгалтаар дуусаж байгаа юм.
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 15-аас эхэлсэн бөгөөд нийт 37800 залуус мэдлэгээ шалгуулж байгаа билээ.
Тэдний 36207 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 12 дугаар анги төгсөгчид юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр шалгалтын материалын тест задарсан гэх шуугиан дэгдсэн ч Боловсролын үнэлгээний төвөөс энэхүү мэдээллийг няцааж, ташаа мэдээлэлд автахгүй байхыг олон нийтэд сануулаад байгаа юм.