Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Залилан мэхлэгч А.Ганбатын хэргийг хэн сэгсрээд байна вэ?

2016-6-20
0
ЖИРГЭХ

Залилангийн гэмт хэрэгтнүүд бусад гэмт хэрэг үйлдэгсдийг бодвол нийгэм болоод бусдад илүү их хор хохирол учруулдаг. Тиймдээ ч оноох ял нь хүртэл хатуухан байдаг боловч арав гаруй удаа хувь хүн болоод албан байгууллагад хэдэн тэрбумаар нь хохирол учруулсан залилагч этгээд өнөөдрийг хүртэл наранд тарвалзаж яваа нь хачирхалтай.

 

Амгаасэдийн Ганбат гэгч этгээд нь хүмүүсийг хамраар нь газар хатгатал хулхиддагаараа тун алдартай. Ёстой л залилангаар төгс мэргэжсэн гэхэд болно. Тэрээр нийтдээ 10 гаруй удаа залилангийн гэмт хэрэг үйлдэж байсан атлаа нэг ч удаа ял эдлээгүй нь шүүх, прокурорын танил талтайгаа залилсан мөнгөө хуваадагтай холбоотой гэж хохирогчид нь хэлж байна. А.Ганбатад залилуулсан хүмүүс цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, ном журмаараа мөрдөн байцаалт явагдаж, ял төлөвлүүлэхээр прокурор дээр очихоороо л хэрэг нь замхардаг гэнэ. Онц их хэмжээний хохирол бусдад учруулсан байхад л прокуророос эрүүгийн бус иргэний хэрэг болгон буцаадаг байна. Эсвэл бүр нотлох баримт хангалтгүй,  гэмт хэргийн хохирогчидгүй гэх мэтчилэн аахар шаахар шалтгаан хэлээд түүнийг ялаас мулталчихдаг аж. Ийнхүү уснаас хуурай гарсан тэрээр ердөө шүүх танхимаас гараад л дараагийнхаа хүнийг залилдаг. Хамгийн сүүлд тэрээр Б.М гэх эмэгтэйг 4.2 тэрбум төгрөгөөр хохироожээ.  Сонгодог залилагч А.Ганбат нь анх М-ийн байрыг түрээслэн суужээ. Тэрээр анх М-ийн нөхөртэй танилцсан бөгөөд урьд өмнө тэд залилагч этгээдтэй хамтран ажиллаж байгаагүй, огт танихгүй нэгэн байсан аж. Гэвч тэрээр алхам алхмаар барьцаа лавшруулан 2013 онд иргэн М-ийн байрыг түрээсэлсэн үеэсээ л тэднийг онилж эхэлжээ. Ингэхдээ эхлээд тэднийхээр орж гаран, дасгах ажлаа чадамгай гүйцэтгэсэн байна. Тэрээр “Би хувийн амьдралаа бусдад дэлгэж болохгүй ноцтой шалтгаан байна, та хоёрт гэж итгэж хэлэхэд би Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаярын төрсөн дүү Энхтуяагийн нөхөр юм. Улстөр, бизнесийн олон шалтгаанаас болоод Н.Энхбаяр гуайд хэрэг үүсгэн  цагдан хорьсон, эхнэр Энхтуяаг маань интерполоор эрэн сурвалжлаад Монголдоо ирэх боломжгүй болгосон, хилийн чанадад эхнэр хүүхдүүд маань байгаа. Монгол Улсад эрхэлж байгаа бизнес, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, банкны харилцах данснууд минь битүүмжлэгдсэн маш хүнд байдалд явна. Худалдаа хөгжлийн банкны дансанд хадгалагдаж байгаа эхнэр бид хоёрын хамтын дансанд 4.0 сая доллар битүүмжлэгдсэн байгаа” гэх мэтээр тэдний итгэлийг олжээ. Түүний уйлах шахсан яриаг сонссон М-ийн нөхөр нь “Бид хүнийг ядарсан цагт нь туслах хэрэгтэй” гэсний үндсэн дээр тэд хоёр өрөө байрандаа түрээсээр суулгажээ. Ийнхүү тэдний итгэлийг олсон залилан мэхлэгч А.Ганбат хоёр өрөө орон сууцанд нь амьдрахын зэрэгцээ хөөрөг барьцаалан 35.000.000 /гучин таван сая/ төгрөг зээлсэн байна. Гэтэл өнөөх хөөрөг нь түүний хэлсэнчлэн үнэтэй хуучин цагийн хөөрөг ч биш аж.

Хачирхалтай нь А.Ганбат нь олон арван хүнд онц их хэмжээний хохирол учруулсан атлаа нэг ч удаа шүүхээс ял сонсч байгаагүй гэнэ.

А.Ганбат нь М-ийн байранд амьдарсан түрээсийн мөнгөө ч өгөхгүй зургаан сар амьдарч байгаад, нэг өдөр зугтаасан байна.  Тэд түүний хаана юу хийж явааг хайгаад сургийг нь гаргаж амжаагүй байтал М-ийн нөхөр Б өвчний улмаас нас барсан аж. М нь тухайн үед нөхрийнхөө хувийн компанид оруулсан хөрөнгө оруулалтын хувь хэмжээ, өмчлөгчөө тогтоолгох, бусдад хууль бусаар шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдээ хууль ёсны дагуу шилжүүлэн авахаар цагдаагийн байгууллагаар явж байжээ. Үүнийг мэдсэн, сураггүй алга болсон А.Ганбат М-д саймшран ирж  уулзан “Надад итгэлтэй сайн зөвлөгөө өгөх хуульч нар байна, хуулийн байгулулага асуудлыг шалгахдаа зөвхөн чиний өмч хөрөнгийг хууль бусаар авсан хүмүүсийн данс, хөрөнгүүдийг битүүмжлэхээс гадна чиний өмч хөрөнгөнд зарим шалгалт хийгдэж, банкны харилцах данснууд чинь битүүмжлэгдэх магадлал өндөр, мөн гэртээ их хэмжээний бэлэн мөнгө огт байлгаж болохгүй эрсдэлтэй байдаг тул гадуур мөнгө хадгалах нь гэнэтийн бэлэн мөнгөний хэрэгцээ гарахад хэрэгтэй шүү гэхээр нь М итгэн 2015 оны 1 дүгээр сарын 29-нд А.Ганбатад бэлнээр 200 сая төгрөгийг тоолж өгсөн байна. Үүнээс хойш тэрээр сар орчмын  дараа буюу 2015 оны  хоёрдугаар сарын 17-ны өдөр 350 сая төгрөгийг Ховд аймагт алтны ордны “А” лиценз авч өгнө гэж хэлээд Хас банкны хувийнхаа 5001188671 тоот дансандаа хийлгүүлсэн аж. Лицензээ асуухад “Одоохон, удахгүй гарчихна, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт орон нутгийн зөвшөөрөл нь ирээгүй байна, би танилаараа аймаг, сумын удирдлагуудад хэлүүлсэн, санаа зоволтгүй” гэх мэтээр хуурсаар явжээ. Ингээд энэхүү лицензээ ч авч өгөөгүй, мөнгийг нь ч буцааж өгөөгүй байж дараагийнхаа залилан руу шуудран орсон байна. А.Ганбат нь ааг амьсгаа дээгүүр орж ирээд “Булган аймгийн Дашинчилэн суман дахь уурхайг хямдхан зарна гэж байна. Чи тэрийг ав, би уул уурхайн мэргэжлийн хүн юм чинь хөдөө гадаах ажлыг нь зохицуулж өгье” гэж бас л  баахан үнэмштэл нь ярьсан байна. Иймд М нь түүнд итгэн, 500 сая төгрөгийг тус компанийн захирал асан Эрдэнэдалайтай тохиролцон, эхний ээлжинд бэлнээр 200 сая төгрөг аваад явжээ. Харин маргааш нь  А.Ганбат үлдэгдэл мөнгийг нь өөрийнхөө данс руу шилжүүлж, уурхайн лиценз болоод гэрчилгээ гартал хадгалж байхаар тохирсон байна. Гэтэл хэдхэн хоногийн дараа А.Ганбат нь иргэн М-ийн худалдаж авсан уурхайн лицензийг өөрийнхөө нэр дээр бүрэн шилжүүлэн Булган аймгийн Дашинчилэн дэх Бүдүүн ухаагийн уурхайн “Бэрхийн нурам” ХХК-ийн захирал болчихсон байжээ. Үүнийг нь мэдсэн М  бусдын хөрөнгийг яагаад өөрийн нэр дээрээ шилжүүлсэн эсэх талаар асуухад “Энэ ерөөсөө чиний юм, хэн ч чамтай маргахгүй, цаасан дээр би эзэмшигч нь болохоос чи бүх хөрөнгийг оруулан худалдан авсныг талууд гэрчилнэ, гаргасан хөрөнгөөрөө ч тодорхой, би уурхайн ажлын туршлагатай, орон нутагт ажил хийхэд эмэгтэй хүнд маш хэцүү” гэх мэтээр тайлбарласан байна. Ингээд удалгүй уурхайн ч ажил эхэлсэн учир дээрх сэдвээр маргалдалгүй, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан, түлшний зардал, түрээсийн машинуудын төлбөр тооцоо, уурхайд ашигласан машин техник гэх мэт бүхий л урсгал зардлыг М хувиасаа гаргаж иржээ. Ийнхүү жил орчим ийм байдлаар явсан боловч А.Ганбат нь нэг ч удаа хөрөнгө оруулалт хийхгүй, мөн олборлосон алтнаасаа ч М-д хувь хүртээхгүй байсан тул багагүй эргэлзээ төрж эхэлсэн байна. Иймд өмнө нь авсан 200 сая төгрөг, мөн Ховдын лиценз авч өгнө гэсэн 350 сая төгрөгөө төлөхийг шаардаж, хөрөнгө оруулалтаа татан, дүгнэнэ гэсэн үеэс М-ийг элдэв янзаар дарамталж эхэлжээ. А.Ганбат нь өмнө байсан шигээ зөөлөн зан гаргахаа больж, нэг л том компанийн захирлын дүрд тоглон “Би танил тал ихтэй, чамайг юу ч үгүй болгож чадна, чамайг гэх хэн байгаа юм” гэх мэтээр огт танигдахгүй хүн болж хувирсан байна. Түүгээр  ч барахгүй Булган аймгийн Дашинчилэн дэх  “Бүдүүн ухаа”-гийн уурхайн ажилчдынхаа нүдэн дээр М рүү элдвээр хашгичин,  духанд нь буу тулган “Энд чамайг алаад хаячихсан байхад хэн ч асууж ирэхгүй, мэдэхгүй” гэх мэтээр айлган сүрдүүлсэн байна. Үүгээр түүний сүрдүүлэлт зогссонггүй. Тэрээр олон хүнээс олон тэрбум төгрөг залилан луйвардсан учир байнгын айдастай явдаг байна. Иймд гурван анч нохой тэжээдэг бөгөөд унтахдаа хүртэл тэр гурваа хажуудаа байлгаж, бусдыг айлган сүрдүүлдэг байна. Гэтэл хөрөнгө оруулалтаа татна гэж хэлсний төлөө М-ийг буу тулган, хутга  эргүүлэн, хүний цус амтлаад сурчихсан зодоонч нохдоороо хоёр ч удаа уруулсан байна. Байдал бишидсэнийг мэдсэн М оруулсан хөрөнгө оруулалтаа баталгаажуулах, нийт гарсан зардлыг тайлагнан танилцуулах, хөрөнгө оруулалтын гэрээгээ дүгнэж тооцоо нийлэх гэрээн дээр гарын үсэг зуруулах гэтэл А.Ганбат нь нотариатчийн өмнө өөрт нь үлдэх гэрээний хувийг урж “Чиний юм гэж юву байдаг юм, чи ер нь юу хийж байсан юм, чи одоо яаж ч чадахгүй, энэ бол миний уурхай” гэж хэл амаар доромжлон дайрч, нотариатч эмэгтэйн хажууд зодохоор дайрч байжээ. Иймээс супер залилагч Амгаасэдийн Ганбат нь анхнаасаа түүнийг хуурч мэхлэх зорилготой байсан бөгөөд өөрөө ч түүнийгээ хэлдэг байна.

 

Түүний анх хэлж танилцсанаар, А.Ганбат нь Н.Энхбаярын хүргэн ч биш байсан бөгөөд түүний нэрийг барин залилан луйвраа хийдэг болох нь батлагдсан байна. Тэрээр энэ аргаараа олон хүнийг үнэмштэл нь худал ярьж, удаа дараа хохироож явсан нь ч цагдаагийн байгууллагын сэжигтний бүртгэлээс тодхон харж болохоор байгаа юм. А.Ганбат нь хууль хяналтын байгууллагаар нэлээдгүй олон удаа бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, өмч хөрөнгийг хувьдаа ашигласан, уул уурхайн лиценз гаргаж өгнө гэж бусдын луйвардсан хэргүүдээр шалгагдаж байсан байдаг. Гэвч хачирхалтай нь олон арван хүнд онц их хэмжээний хохирол учруулсан атлаа нэг ч удаа шүүхээс ял сонсч байгаагүй гэнэ. Тэрээр бусдыг залилан луйвардаж сурсан шигээ  нэг хохирогч нь хуулийн байгууллагад хандахад өөр нэгнийг хулхидан, өмнөх залилснаа нөгөөд өгч аргалж сурсан нэгэн аж. Түүгээр  ч барахгүй цагдаа, прокурорын байгууллагад танил тал ихтэй учир тэд нараараа аргалуулаад сурчихсан гэж хохирогчид нь хэлж байна. Түүнд луйвардуулаад мөнгө төгрөг, эд хөрөнгөө нэхэмжилсэн хүмүүс бүгд айдас хүйдэстэй явдаг гэнэ. А.Ганбат нь биедээ байнга гар буу авч явдаг, энд тэнд уулзъя гэж дуудуулчихаад зориуд тэжээсэн зодоонч нохдоороо уруулж айлгадаг учир хохирогчид шууд түүнтэй уулзахаас айдаг байна. Ингээд хууль журмынхаа дагуу цагдаагийн байгууллагад ханддаг боловч цагдаа дээр хэрэг үүсгээд, мөрдөн байцаалт явуулаад прокурорт шилжүүлэхээр нэг бол хэрэгсэхгүй болж ирдэг, нөгөө бол эрүүгийн хэргийг нь иргэний хэрэг болгоод явуулчихсан байдгаас залилан мэхлэгч А.Ганбат дараа дараагийнхаа хүмүүсийг залилсаар яваа юм.  Тэрээр байнга залилан луйвар хийж явдаг учир тодорхой оршин суух хаяггүй бөгөөд бүртгэгдсэн хаяган дээрээ огт амьдардаггүй болохыг ч цагдаагийн байгууллагаас анхааруулсан байдаг ч бас л ямар нэгэн аргаар хэрэгсэхгүй болгочихдог аж. Гэвч түүнд луйвардуулж, залилуулсан олон хохирогчид нэгдэж, цагдаагийн байгууллагад хандаад байгаа бөгөөд зөвхөн М-ийн нэхэжлэлд дурьдсанаар,  “Бэрхийн нурамт” ХХК-ийн үйл ажиллагаанд гаргасан бүх зардал болох нийт 4.2 тэрбум төгрөгөөр хохироод байгаа аж. Гэтэл ийм онц их хэмжээний хохирол учруулчихсан, оршин суух тодорхой хаяггүй супер залилагч Амгаасэдийн Ганбатыг өнөөдрийг хүртэл барьж хорихгүй байгаа нь харамсалтай. Тэрээр иргэн М-ийг уурхай дахь хөрөнгө оруулалтаа зогсоосноос хойш бусдыг луйвардах аргадаа шуудран орсон байдаг. “Шунхлай” компаниас 100 тонн шатахуун аваад мөнгийг нь өгөхгүй мурих гэж санаархсан, контейнер нийлүүлдэг компаниас мөн л луйвар хийхээр завдсан, нэгэн иргэнээс жолооны ангиллыг чинь D болгож өгье хэмээн мөнгө, бичиг баримт аваад алга болсон гэх мэтээр А.Ганбатад залилуулсан хүмүүсийн цуваа үргэлжилсээр байна. Нэг биш нэлээд хэдэн хохирогч онц их хэмжээний эд хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохирчихоод байхад сэжигтэн этгээдийг барьж хорихгүй байгаа нь цаашид өөр олон хүнийг луйвардах боломжийг олгосоор байна. Тэрээр цагдаа прокурорт танил тал ихтэйгээ ашиглан, мөрдөн байцаагчийг дураараа загнан, мэдүүлэг өгөхөөр очихдоо сахал зүүн, зүсээ хувилган очсон аж. Энэ мэтчилэн алхам тутамдаа жирийн иргэдийг ч залилан мэхэлж, хууль хяналтын байгууллагаар ч тоглож тохуурхаж явдаг  Амгаасэдийн Ганбатын ард чухам хэн гэгч прокурор хамгаалж байна вэ, Хууль зүйн сайд аа?

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (150.129.141.172)
    Энэ Майцэцэг гэгч эмэгтэй Монголын мафийнхны бvр цаашлаад харийнхны далд захиалгаар хvнийг гvтэгэж шоронд хийлгэсэн биз. Аливаа юм хэзээ ч муугаар худал хуурмагаар дуусах нь бараг vгvй ш дээ. Ялангуяа буруугvй хvний vнэн илчлэгдэж л таарна. Яах вэ енеедертее луйварчин хулгайч нарын хvчээр дийлж чадаж байгаа юм шиг болж байгаа байх. Гэхдээ удахгvй асуудал еереер эргэхээр хvн гvтгэгч яаж амьдарнаа. Гадагшаа зугтах уу. Зугтана л биз. Зугтаад хаа холдох вэ дээ. Баригдаж л таарна. Yлдээ бvх амьдралаа гутамшиг дунд енгереене ш дээ
    2018 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (112.72.11.134)
    Нохой явдалтай ийм юмнуудыг газрын хөрснөөс арчвал таарна!
    2016 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.212.117.203)
    niigemd auyltai luivarchin bna,olon hynii amidarlaar togloj bga yum bna.Huuliihan sohorson yumu mungund amaa bariulsan yumu yaavch ajilaa hiihgyi bna
    2016 оны 06 сарын 26 | Хариулах
  • zochin (103.212.117.203)
    huulichid ajilaa hiih tsag bolj de
    2016 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.212.117.203)
    Цэвэр луйварчин л байнашд. Юугий нь гайхаад байдгийм. Хуульчид ч дээ естой нэг . Энийг одоо шуун таслах хэрэгтэй.муухай амьтан бэ
    2016 оны 06 сарын 26 | Хариулах
  • Garam (114.244.41.204)
    Hi ene Ganbat arai ch tiim hun bish shuu ter Maya bol jinhene shulam
    2016 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (121.164.4.29)
    Hunii munguur uurhai ajilluulchihaad hariu baihgui bdag ch er hunui shinj munuu Baahan hudlaa tom yarij hunii mungiig zalilan absan bnaldaa.
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • bi (27.123.214.101)
    Bi ganbatiig Sain mednee. Hun zalilaad yavaad baih hun bishde. Neg huntei suuj bga geed baisan end irgen м geed bga maitsetsegtei suusan yum BNA l daa. Ene irgen m chine harin uuruu 90 sayiin Gansuhiin Egch shuu Dee. Hugatsaa duussan Xango gej yum zaraad l bayjsan, umnuh nuhruu has barsnii daraa huuhduuded Ni yuch ugulgui bulaaj avsan uuruu jinhene luivarchindaa
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (27.123.214.101)
    Энэ мэдээллууд тэгээд унэн юм уу иргэн М гээд байгаа чинь харин uuruu 90 саяын Гансухийн эгч гээ биздээ
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
    • Шуналтай хүмүүс л залилагч нарын зөөлөн хоол болдог юм гэсэн, амархан мөнгө олох арга байна гэнгүүт нүдэнд нь шуналын гал асаад мөнгөө өгөөд явуулчдаг юм гэнэ лээ, хаха, хохь нь
      2016 оны 06 сарын 22
    • Өө за за
      Өө за за, адилхан хоёр байна
      2016 оны 06 сарын 22
  • bbb (103.57.92.213)
    Ganbatiig yag unen bichsen bnaa. Bi ene uurhaid ajillaj baisan. Ganbat n uurhain ajilchdad saihan amlalt ugch ajild avchihaad ochij ajillasnii daraa doromjilno, huurna, zalilna, hel amaaraa haraaj zagnana, muuhai buhniig hiideg hun. uurhain emegtei ajilchdad belgiin daramt shahalt uzuulehiig oroldood butehgui bolohoor n ajlaas shuud haldag. Uurhain ajlaa muu udirddag uchraas olon ajilchdiin eruul mend, setgel sanaa, ed hurunguur hohirson. bi bas hohirigch bna.
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • bbb (103.57.92.213)
    yag unen bna.
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (124.158.93.71)
    хууль цагдаагийнхан тэгээд энэ хүнийг барьж авч чаддаггүй юм уу эсвэл мөнгөтэй болохоор нь барьж чаддаггүй юм уу ядарсан нэгэн байсан бол аль хэдийн шоронд хийгээ байлгүй дээ
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.117.203)
    Хүүе энэ чинь Загвар өмсөөд гүйгээд байдаг Tenne Kazeгийн аав нь байна ш дээ. Даанч сүүлийн үед тодроод байсын ийм учиртай юм байна. Ичмээр юм аа
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.40.166)
    BYAMBATSOGT GERTEE HONOHGUI GADUUR ZALILAGCH NARIN GERT BAIJ BAISAN DAA. NASTAI HUN OHIN ERGUULJ BAIGAAD GEREESEE HOOGDOOD GEED SUUJ BAISAN SHUU CHI. AIMAR YUM UZEEGUI MONGOND DURTAI HUN BAINA LEE. BUDUUN BILGEEGIIND SOGTUU UNTAJ L BADAG YUM BILEE ABGAI NI ER YANHAN GEED HOOSON BAISAN
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.40.166)
    ERONHIILOGCHOO UEP-IN ORLOGCH BYAMBATSOGT ENE HUNTEI NIILEED ARD IRGEDIIG ZALILAAD BAINA YARALTAI OGTSRUULIYA
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.40.166)
    TSAGDAAGIIN BATSUH. PROKURORIN BYMBATSOGT 2 ENE HUNI NAIZ BISHEE HARIN ZALILJ OLSON MONGIIG ABCH HERGIIG ARGALDAG YUM. ENE HUN DANDAA ULSIN PROKURORIN GADAA MASHINDAA BYMBATSOGTIG HULEEJ BAIDAG YUM. YU B NA GEHEER BYMBAAG HULEEJ B NA GEDEG YUM. BYMBATSOGT OBOO HAAJ TSADAHGUI JINHENE ABLIGACH GAR DAA. BATSUH CH YLGAAGUI DEE MONGO HARAHAARAA Aimar sonin bolood hamar tom bolood ORILOOD DAIRDAG
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (59.153.115.173)
    Yumaa aldchaad deerees n nemeed l uguud baidag n yamar uchir bainaa
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (59.153.115.173)
    Yumaa aldchaad deerees n nemeed l uguud baidag n yamar uchir bainaa
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • ХЭХЭ (139.5.217.61)
    УДАХГҮЙ НААД ПИЗДА ЧИНЬ ЯЛАА ЭДЛЭХ БОЛНО
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Zochin (103.212.117.203)
    Niigemd iim ih gem hor uchruulaad baihad shalgaj, horihgu baigaa n ard irgedee deerelhej doromjilj bna gesen ug! Ene luicarchin olon zuun ger buliig hoosolj hagacuulj amidralgui bolgoj baigaa n ih nugel dee. Iim hun gazar deer yavah erhgui hun
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.10.23.74)
    хулгайч луйварчин нарын төр шүүд ээ энэ төр чинь шүүх хууль хяналт цөм луйварчин нарын гар хөл хахуулын хүүдийнүүд энэ сонгуулаар л энэ МАН, АН хэмээх хулгайч нарын том бүлэглэийг зайлуулахгүй бол бид эх орон газар нутаг тусгайр тогтнолоо алдана сайхан үгэнд нь 25 жил хууртаж ийм боллоо дахин хүүртахуу ард иргэдээ
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.29.34)
    ИЙМ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ГАРУУДЫГ ЗҮГЭЭР Л БӨНДИЙТӨЛ БУУДЧИХ ЮМСАН . ХАРВААС ОНЦГОЙ ДЭГЛЭМТЭЙ ШОРОНГИЙН 15 ЖИЛИЙН НҮҮРИЙН БУЯНТАЙ ГАР БАЙНА ДАА. ӨӨДЛӨХГҮЙ ЭЭ ИЙМ ГАРУУДЫН ТАВИЛАН ГУНИГТАЙ ДУУСДАГ ЖАМТАЙ. ХУЛХИДУУЛСАН ТЭР ХҮМҮҮС ШИЛДЭГ МУДАКУУД БАЙНА ДАА. ХОХЬ ЧИНЬ
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.23.9)
    Дорлигжав сайд шуурхай хөдлөөд асуудлыг нэг тийш нь болгох байлгүй дээ. Монголын эрх чөлөө гэж үүнийг хэлэхгүй байх аа.
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.40.166)
    BATSUH ENE ZALILANG BOL HARIN CH HIINE DEE
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.40.166)
    BATSUH BYAMBATSOGT 2 HOHIROGCH NARIN HOHIRLIG TOL ESBVEL AJLAA ONOODOR OG
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.91.95)
    jeep mashinii shine 4 dugui awad namaig zalilj bileee ih daruuhan tohitoi tomootoi ah shig haragej bile sar yawjij arai gj awsn ih gariin hulgaich bndaa
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
    • Зочин
      SayahAn dugui absan uu 2 sarin omno
      2016 оны 06 сарын 20
    • Bi
      Hezee avsan be 4 duguig? Yamar jeep d avsan be?
      2016 оны 06 сарын 20
  • Byambaa orlogchiin naiz l bna (128.177.161.163)
    Ulsiin erunkhii prokuroriin byambaa orlogchiin l naiz bna sh dee
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
    • зочин
      арай ч дээ,прокурор хүн байж ийм хүнтэй төө зайгүй байдаа яаахав дэ? ажлаасаа огцор
      2016 оны 06 сарын 20
  • Зочин (202.9.40.166)
    TSAGDAAGIIN ERONHII GAZRIN TERGUUN DED DARGA TS.BATSUH ENE HUNIIG HAMGAALDAG YUM TSAGDAA TALAASAA
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.40.166)
    ULSIN ERONHII PROKURORIN ORLOGCH TS.BYMBATSOGT ENE 2 DANDAA HAMTDAA GANBATIN MASHINTAI ARHI UUGAAD HUUHENDEED YABJ BAIDAG DAA. TS. BYMBATSOGT HAMGAALDAG SH DEE HOHIROGCH NARAA
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (77.119.130.196)
    chadaj l bn daa
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Eooe bur mergeshsen bnashdee. Jinhene luibarchin.odoo tsag n bolson bailguidee . Estui buduuleg teneg gar ...
      2016 оны 06 сарын 20
  • Don (202.70.46.221)
    Mogul town geed barilgiin Mahan tolgoi Boldtoi holbochihmoor shaaruu ene chin
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Don (202.70.46.221)
    Mogul town geed barilgiin Mahan tolgoi Boldtoi holbochihmoor shaaruu ene chin
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.41.254)
    Zali Gochoogiin duu yudaa
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
    • Zochin
      Huurhiiduu Hun bolj turchuud iim ch ym hj ywah gj Dee uil lai ni irdeg jamtai TER HUULIIN BAIGUULLAGA NI YU HJ SUUDAG YM MUNGUND SHUNASAN ENE GANBAT GEGCHEES UURTSGUI LUIWARCHID YMDAA ENE GANBAT GEGCH HARWAAS YASAN MUUHAI TSARAITAI HUN BE ZAAWAL YLAA EDELJ SHORONDOO HATAASAI BILEE !!!
      2016 оны 06 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    6 цаг 15 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    6 цаг 22 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    16 цаг 8 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    16 цаг 21 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    16 цаг 30 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    16 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    16 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    16 цаг 53 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    16 цаг 53 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК