Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амгаа: Би М.Мөнгөнд гомддоггүй. Миний хэмжээ заан цол л байсан юм байлгүй

2016-7-10
0
ЖИРГЭХ

Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат, улсын заан Дэндэвийн Амгаатай ярилцлаа. 

 

-Наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Таны морьдын уяа эвлэг үү, заан аа?


-Морь хурдаан, хурдан. Морио уралдуулж байгаа. Бидний үеийнхэн залуудаа олон цугларсан газар байнга явж, барилддаг байлаа. Зодог тайлснаас хойш тийм үе өнгөрсөн ч хурдан адууныхаа буянаар олон түмнийхээ дунд баясч явна. Олон хүн цугларсан газар очихгүй бол нэг л эвгүй санагддаг. Тэднийхээ мэнд усыг мэдэж, ярилцаж, хөөрөг зөрүүлж суух сайхан байдаг юм.


-Та хэзээнээс бие  дааж хүлгийнхээ уяа сойлгыг тааруулдаг болсон бэ?


-1998 оноос бүсэндээ хусуур зүүхдээ 17 тооны алтан туурайт сойсон. Тэдний минь шандас, хийморь эзэн намайгаа олон баярлуулсан. Аймаг, сум болон жижиг наадамд уралдуулж 120-иод медаль зүүлгэлээ. Морьдынхоо уяа сойлгыг тааруулах ажлыг дээхнэ үед өөрөө хийдэг байсан бол одоо туслах уяачтай болсон. Ерөнхийд нь зааварлаж байна.


-Бөх хүн морь уяхад ямар санагдаж байна вэ?


-Би дасгалжуулагчаар ч ажиллаж байсан. УБИС-ийн багш дасгалжуулагчийн ангийг төгссөн болохоор надад хүн дасгалжуулах мэдлэг тодорхой  хэмжээгээр бий. Өөрөө барилдаж явсан болохоор хэн нэгэнд юм сургах арай дөхөм. Морь уях ч ерөнхийдөө хүнд юм заахтай төстэй. Тамирчин хүн өвлийн улиралд суурь бэлтгэл заавал хийдэг шиг морийг ч өвлийн цагт сайн тэжээж, бага зэрэг ажил хийлгэвэл зун наадмаар сайн уралддаг. Би таван настайгаасаа хурдан морь унасан болохоор энэ талд өвгөдөөсөөө өвлөсөн юм бий. Гэвч бие томтой байсан болохоор төд удалгүй хасагдсан.


-Танайхыг тод манлай уяач Ц.Хэнмэдэх гуайнхтай худ ураг гэж сонссон. Түүнтэй гал болох бодол бий юү?


-Нутаг хол болохоор боломж гарахгүй юм. Тэгээд ч тийм бодол өвөрлөдөггүй. 


-“Бөх, морь хоёр нэг саванд багтдаггүй” гэдэг. Таны бодол үүнтэй нийлэх үү?


-Морь уяж эхлэхээсээ өмнө энэ үгийг нэг их ухаж ойлгодоггүй байлаа. Харин гар бие оролцоод ирснээр сайн мэдэрсэн. Яах аргагүй зав чөлөө гардаггүй юм байна. Бөхчүүд бэлтгэл сайн хийж, сайхан амрах ёстой. Гэтэл морь уядаг бөх өөрийнхөө бэлтгэл, амралтыг хугасалж, хүлгийнхээ уяа сойлгыг тааруулах гээд зөрчилдөөн үүснэ. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл “Байнд ч үгүй, банзанд ч үгүй” гэдэг болно. Тиймээс аль нэгийг нь санасандаа хүртэл гүйцэтгэх хэрэгтэй.

 

-Та сайхан эмээл, хазаараар гоёно биз?

 

-Гоёно оо. Энэ чинь эр хүний чимэг л дээ. Ааваасаа өвлөсөн эмээлээ тохдог. Өөрөө ч  нэг сайхан эмээл төхөөрчихсөн. Энэ хоёрыгоо ээлжилж мориндоо тохоод л наадмын талбайгаар галгиулдаг. Морь уяж байгаа хүн сайхан эмээл, хазаар хэрэглэх ёстой. Энэ баярхах биш ёс заншлаа бодож, монгол наадмаа хүндэтгэж буйн хэлбэр. Мөн жороо морь унах сайхан. Буурлуудынхаа буяныг эдлээд л явж байна даа.


-Таны нэг  хөөрөг мөнгө хатуу үед хоёр өрөө байрны үнэд дөхсөн гэж дуулсан?


-Цалин цагаан мөнгөөр хийсэн хөөрөг, гаанс барих дуртай. Наадам, Цагаан сараар биднийг ийм эдлэл хэрэглэж байгааг гадныхан харчихаад зураг аваад, сонирхоод сүйд болдог. Тэгэхээр нь би “Манай улсын дархчууд ийм л сайхан авьяастай даа” гэдэг. Өөрийн чинь ярьсан хөөрөг Халхын 10 цагааны нэг.


-Улсын баяр наадамд хоёрхон удаа зодоглоод начин цол хүртсэн тань шиг бөх цөөн байх даа? 


-Мэдэхгүй юм. Би бусдыг бодвол бөхийн спортод нэлээд оройтож хөл тавьсан. Спорт хөөдөг ид насандаа тээвэрт жолоо мушгиж байсан юм. Ажил үүргээ биелүүлж, ганц ч бэлтгэл хийлгүйгээр 1974 оны улсын баяр наадамд хүч үзээд дөрвийн даваанд улсын арслан Ө.Эрдэнэ-Очирт өвдөг шороодож нутаг буцсан. Харин дараа жил нь 23 настайдаа улсын арслан У.Мижиддоржоор тав давж, начин цолны болзол хангасан. 1972, 1973 онд сумынхаа наадамд түрүүлсэн ч аймагтаа ганц ч гарч үзээгүй байсан үе. Радиогоор улсын цолтой бөхчүүдийн нэрийг сонсоод тэдний зодог, шуудагнаас барих юмсан гэсэн бодолд автдаг байлаа. Хүч үзмээр санагдсандаа тэгж их яарсан хэрэг л дээ. Тухайн үед үеийнхээ залуучуудтай хаа таарсан газраа ноцолддог байсан нь миний гол бэлтгэл байлаа. 


-Улсын заан цол хүртсэн үеэ эргэн дурсангүй юү?


-1981 оны УАШТ-ээс заан цол хүртсэн. Тэр жил Ардын хувьсгалын 60 жилийн ой тохиож байлаа. Зун нь дархан аварга Х.Баянмөнх нарын олон бөхтэй бэлтгэлд гарч, бэлтгэлээ сайн ч хангасан юм. УАШТ-ээс заан цол хүртсэн байсан болохоор улсын баяр наадмаар амжилтаа ахиулах, цолоо ядаж батлах зорилготой байв. Гэвч Ч.Гочоосүрэн намайг зургаагийн даваанд өвдөг шороодуулж, улсын заан цол хүртсэн юм. Харин би дараа жил нь заан цолоо баталсан.


-Дараа жил нь М.Мөнгөн арсланд унасан. Уг нь тэр жил таныг нэлээд юм дуулгах байсан гэж бөхчүүд ярьдаг?


-Хамгийн олон таарсан бөх гэвэл М.Мөнгөн. Түүнтэй бэлтгэл сургуулилт  байнга л хийдэг байсан. Тэр жилийн бидний барилдаан нэлээн удааширч барьц сонгохоор болов. Барьц сонгуулахдаа тойруулж барьдаггүй баруун, зүүн л золгодог байсан юм. Миний талаар золгож, шахаж татаад яг мэх хийх гэтэл М.Мөнгөн барьцаа тавьчихсан. Тэгэхээр нь би хүн барьцаа тавьж байхад дайралтай биш гэж бодоод мөн барьцаа задалсан. Дараа нь өмнөх барьцаа авч, нөгөө мэхээ хийх гэтэл “Мэх мэхэндээ” гэгчээр би хариу мэхэнд нь орж, унасан. Гэтэл миний засуулаар ажиллаж байсан манай нутгийн ах Пүрэвсүрэн “Түүний барьц задарч л байг. Чи шийдсэн мэхээ хийгээд л давахгүй яасан юм” гээд загнасан. Пүрэвсүрэн гуайн зөв л дөө. Би барьцгүй болсон хүнийг унагачихвал хүний мөсгүй болчих байх гээд л больчихсон юм. Дараа нь би М.Мөнгөнөөс “Чи яагаад барьцаа тавьчихсан юм бэ” гэхэд “Чамаас өөр хүн байсан бол би тавихгүй л дээ. Би чиний хүн чанарыг мэднэ. Тиймээс чамайг шалгасан юм. Мөн надад ямар мэх бэлтгэснийг чинь нэг мэдэх гэсэн хэрэг” гэж билээ. Залуучуудын шударга өрсөлдөөнд тийм юм байлгүй яах вэ. Би үүнд нэг их харамсдаггүй. Миний хэмжээ заан цол байсан юм байлгүй. М.Мөнгөн улсын наадамд нэг үзүүрлэсэн болоод ч тэрүү надаас илүү туршлагатай нь тэр барилдаанаар нотлогдсон. Тэр жилийн наадамд Дархан аварга Х.Баянмөнх түрүүлсэн.


-Самбо бөхөөр хэр барилдаж байсан бэ?


-Би багадаа аймгийн АШТ-д орж байлаа. УАШТ-д ч хэд хэд хүч  үзсэн. Ер нь намайг авчирч, бөхийн спортод оруулсан хүн бол тухайн үед Соёлын яамны орлогчоор ажиллаж байсан П.Даваасамбуу гуай. Намайг нутгийнхаа театрт жүжиг үзээд гарч байхад таарч “Чи аль нутгийн залуу вэ. Барилддаг уу. Тийм бол миний өрөөнд ороод ир” гээд хэмжилт хийж үзээд явсан. Би ч нэг их юм бодоогүй. Гэтэл П.Даваасамбуу гуай Улаанбаатарт ирээд удаагүй байхдаа “Үнэн” сонинд “Дашинчилэн суманд давгүй бөх болох А гэдэг залуу байна” гэсэн нийтлэл бичсэн байсан. Тэр үед “Үнэн” сонинд бичүүлнэ гэдэг асар их нэр хүндийн хэрэг байлаа. П.Даваасамбуу гуай дараа нь надтай холбогдож “Чи хотод ирж бөх болмоор байна уу” гэхэд нь “Тэгье” гэсэн. Тухайн үед хэн ч нутгаасаа хүссэн үедээ хотруу шилжиж болдоггүй байсан болохоор сумын удирдлага руу бичиг хүргүүлж байж намайг ирүүлсэн. Би улсын шигшээ багийн тамирчин болж, ХААИС, УБИС-д суралцсан. Тэгж явахдаа самбо бөхийн ДАШТ 1979 онд Испанид болоход -100 кг-д оролцож шагналт байр эзэлж, 1980 оны Москвагийн олимпод жүдогоор хоёр барилдаад ялагдсан. Самбогоор улсдаа зургаа, жүдогоор дөрөв түрүүлж, улсын баяр наадамд 10 удаа шөвгөрсөн. Үндэсний бөхийн тойргийн барилдаанд хамгийн олон барилдсан бөхөөр тодорч байлаа. Нэг түрүүлж, хоёр, гуравдугаар байрт тус бүр хоёр удаа шалгарсан. Хөдөө өссөн болоод ч тэр үү арай барьцтай гэж бодоод жүдо, самбог түрүүлж сонгосон. Чөлөөтөөр барилдах гэхээр нэг л болоогүй юм.


-Танай хүү А.Өнөболд сүмод барилдаж байгаа. Хүүгээ үндэсний бөхөөр барилдуулах бодолтой бай­сан уу?


-Уг нь тийм. Жүдогийн дугуйланд ч явуулдаг байсан юм. Хэдэн жилийн өмнө Хүй долоон худагт хурдан морины өвлийн уралдаан боллоо. Тэр уралдаанд би эхнэр, хүүгээ дагуулаад очиход Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэн, түүний хүү Д.Дагвадорж нартай таарч, яриа өрнүүлэв. Тэднийх манайхтай гэр бүлийн найз л даа.  Тэгэхэд Д.Дагвадорж манай хүүгээс “Чи сүмогоор барилдах дуртай юу. Хүсэл байвал ёстой л барилдахаар шинж байна даа. Та нарыг зөвшөөрвөл би сүмогоор барилдуулна” гэдэг юм байна. Би ч “Хүү минь л шийдэг дээ. Миний хувьд дургүйцэх юм алга” гээд өнгөрсөн. Гэтэл хэдхэн хоногийн дараа Д.Дагвадорж Японоос утас цохиж “Гурван хоногийн дараа хүүгээ явуулаарай. Би энд тосоод авчихъя” гэдэг юм байна. Тэгээд л хилийн дээс алхсан даа. Тэр үед хүү маань 16 настай байсан. Бэртэл гэмтэл авчихгүй бол ирээдүй их бий.


-Хүүгийнхээ нэрийг та өгсөн үү?


-Би хүүхдүүддээ нэр хайрлахдаа зарим хүн шиг Гандан орж, ламаас асуудаггүй. Бодож байгаад л бүгдийнх нь нэрийг өгсөн. Хүүгээ төрсний дараахан гэрийнхээ орон дээр хэвтэж байхдаа зүүрмэглэсэн юм. Яагаад ч юм “Өнөболд гэдэг нэр өгч байна” гэж зүүдэлсэн. Тэгээд л босч ирээд ээжид нь хэлж, ийм нэр хайрласан.


-Таныг “Гарьд магнай” кинонд дүр бүтээснийг үзэгчид, бөх сонирхогчид андахгүй. Кинонд тоглох болсон түүхээ хуучлахгүй юу?


-Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар агсан л “Чи энэ дүрд тогловол тохирох хүн” гээд сонгосон. Туслах дүр л дээ. Миний үүрэг нэг их байгаагүй. Харин Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны бөх, олон түмэндээ “хулгар” хэмээн алдаршсан Нацагийн дүрд тоглосныг үзэгчид гайгүй мэддэг. Мөн “Морин хуурын домог” киноны Хөхөө Намжилын дүрд тоглосон. Энэ гуравт тоглоход хамгийн хэцүү нь хулгар Нацагийн дүр байсан. Нэгдүгээрт гол дүр, нөгөөтэйгүүр их бяртай бөх байсан. Наад зах нь намрын хоёр тарган эр хонийг сугандаа хавчуулаад юу ч болоогүй юм шиг уулсын хормой ороогоод алхаж, хятадуудыг хуурдаг түүхтэй л дээ. Найруулагч намайг түүн шиг алх гээд зураг авалт үргэлжлэв. Хурга биш, намрын тарган хоёр амьд хонийг сугандаа хавчуулаад алхах үнэхээр хэцүү байсан. Нэг нь дунджаар 70 кг байсан биз. Амьд амьтан авч явах улам тээртэй байдаг хойно сугандаа хийчихээд хэсэг явтал миний хоёр ч гутал зулгаараа задарсан. Тэгэхээр нь сураар ногтолж байгаад тэр зураг авалтыг дуусгасан. Залуу ч байж. Зураг авалт эхлэхээс өмнө “Хоёрхон хонь сугадаад алхаж чадалгүй яадаг юм” гэсэн ч яг цаг дээрээ амар ажил биш байсан.


-Ярилцсанд баярлалаа.

 

Д.ЖАВХЛАН

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных...
А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”
ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • 888 (27.123.213.2)
    mongol humuus iim l baisan yum ene zan chanar odoo hobordson udriin od lgesen ug
    2016 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.252.209)
    Сайхан эр шүү.
    2016 оны 07 сарын 17 | Хариулах
  • зочин (202.179.24.153)
    Удам сайтай сайхан хүн шүү. Танд сайн сайхан бүхнийг ерөөе.
    2016 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.40.248)
    Энэ зан бол зөвхөн бөх ч биш жинэхэн монгол эрийн чанар шүү.Залуу үе маань анхаарахтун.
    2016 оны 07 сарын 11 | Хариулах
  • ZOCHIN (183.177.109.38)
    SAIHAN AIRAGTAI SHYY AMGAA ZAANIIH
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • Армон (49.0.186.134)
    Ахмад уеийн хумуус ийм сайхан байж дээ
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Армон (49.0.186.134)
    Ахмад уеийн хумуус ийм сайхан байж дээ
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • ЗОЧИН (203.91.117.8)
    САЙХАН Ч ЗАЛУУ САЙН Ч ЭР ХҮН САЙН Ч БӨХ ШҮҮ ДЭЭ ҮНЭХЭЭР ЧУДАГ ГЭЖ НЭГ ЮМ БАЙНА АА ДАА ЗАЛУУС СУРАЛЦААРАЙ
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • 1 (218.221.33.52)
    judagtai saihan mongol er hun. Tand sain saihaniig husey.
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • 1 (218.221.33.52)
    judagtai saihan mongol er hun. Tand sain saihaniig husey.
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • 1 (218.221.33.52)
    judagtai saihan mongol er hun. Tand sain saihaniig husey.
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    8 цаг 39 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    10 цаг 50 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    16 цаг 53 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    17 цаг 2 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    17 цаг 11 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    17 цаг 22 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК