Засгийн газрын зүгээс арилжааны банкуудаар дамжуулан иргэдээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдан авах үйл ажиллагааг орон даяар эхлүүлээд байгаа билээ.
Тэгвэл өмнөх долоо хоногийн нэгдэх өдөр хувьцаагаа зарах хүсэлтээ гаргасан иргэдийн дансанд мөнгө нь байршиж эхэлжээ.
Иргэдийн хувьд арилжааны банкинд хандан, мөнгө орсон эсэхээ шалгуулах шаардлагагүй. Нэрийн дансанд нь хувьцааны мөнгө байршсан мэдээллийг арилжааны банкууд мессэжээр илгээхээр зохицуулалт хийсэн байна. Мөнгөө дурын банкны салбартаа хандан авахаас гадна бэлэн мөнгөний машинаас картаа ашиглан шууд авах боломжтой аж.
Харин хувьцаагаа худалдах хүсэлтэй ч арилжааны банкинд хандан маягтаа бөглөж амжаагүй байгаа иргэдийн хувьд бүртгүүлэх эрх нь нээлттэй хэвээр байгаа юм.
Сэтгэгдэл (1)