Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ.
2016 оны 06 дугаар сарын 22-ноос 06 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 23-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар дулаарна.