Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч хойшилжээ.
Учир нь шүүгдэгч Т.Цогт нь н.Дэлгэрням гэх өмгөөлөгчийг нэмж авах хүсэлт гаргасан тул ийнхүү шүүх хурлыг долдугаар сарын 5-ныг хүртэл хойшлуулсан байна.
Тэднийг дөрвөн настай охиныг зодож, үхэлд хүргэсэн хэрэгт буруутгаж байгаа билээ. Өмнө нь тэдэнд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оноосон 25 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөж, тус бүр 22 жилийн хорих ял оноосон байгаа юм.
Сэтгэгдэл (1)