Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км автозамын ажлыг энэ сарын 25-нд дуусгаж, хөдөлгөөнийг нээхээр болжээ.
Зам, барилгын ажлын гүйцэтгэгчээр “Өвөр залаат”, “Бадрах ойл”, “Арж капитал”, “Хансуун зам”, “Насны зам” компаниуд ажиллаж байгаа юм. Мөн Зам тээврийн яамны Авто зам, тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ууганбаяр газар дээр нь хяналт тавьж байгаа аж.
Сэтгэгдэл (1)