Улсын Бүртгэл, Статистикийн ерөнхий газраас энэ сарын 17-нд иргэдэд үзүүлэх үйлчилгээнд өөрчлөлт оруулж, гадаад паспортыг төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс захиалж авах боломжтой хэмээсэн.
Тэгвэл энэ нь зөвхөн гадаад паспорт шинээр захиалж авах хүмүүст л хамааралтай бөгөөд сунгалт хийлгэх иргэд 100 айлд байрлах Гадаад паспортын хэлтэст хандах юм байна.
Гадаад паспортыг нэг болон таван жилийн хугацаатайгаар шинээр авах боломжтой бөгөөд жилээсээ хамаарч үнэ нь харилцан адилгүй байдаг аж.