Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдэд зориулсан англи хэлний 5 төрлийн сургалтаас сонгон суралцах боломж бий

2016-7-28
0
ЖИРГЭХ

“Сондор хилэн” англи хэлний төвийн захирал С.Төмөрбат: Хүүхдэд зориулсан англи хэлний 5 төрлийн сургалтаас сонгон суралцах боломж бий.


 

Хүүхдийн зуны амралт болж байгаатай  холбогдуулан эцэг эхчүүд хүүхдийнхээ амралтыг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх талаар бодож эхэлдэг.  Тэгвэл “Сондор хилэн” төв яг таны хүүхдүүдэд зориулсан 5 төрлийн англи хэлний ангиа нээгээд байгаа аж.

 

Бага насны хүүхдэд зориулсан анхан шатны ангиас өгсүүлээд Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх хүртэл олон сонголт бүхий эдгээр ангиуддаа ирэх 7 хоногоос элсэлтээ авахаар хүлээж байгаа аж.

 

-Танай төв хүүхдийн англи хэлний хэд хэдэн сургалт явуулж байгаа юм байна. Эдгээр сургалтынхаа талаар манай уншигчидтай хуваалцаач?

 

“Сондор хилэн” англи хэлний төвд хүүхдийн 5 төрлийн анги хичээллэж байна.

 

  • Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан  \12 – 17нас\ бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги
  • Ахлах ангийн хүүхдүүдэд  зориулсан \16-18 нас\ элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх анги
  • Бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-11 нас\ анхан шатны анги
  • Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд  зориулсан \7-8 нас\ анхан шат
  • Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \8-9 нас\ дунд шатны анги

-Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан бүтэн өдрийн ангийнхаа талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

 

-Бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги бол манай төвийн олонд танигдсан сургалт гэж хэлж болно. Энэ ангид хүүхдээ сургаснаар англи хэлний анхан, завсар, дунд, ахисан дунд гэсэн 4 шатны мэдлэг олж авна. Өглөө 9 цагаас оройны 16.30 хүртэл хичээллэнэ. Энэ ангид сурснаар англи хэл сурахаас гадна, цаг барих,  тогтож суух, өөрийгөө дайчилж сурах, зорилготой болох гээд зөв хүн болж төлөвшихөд хэрэгтэй олон чухал чанаруудыг хүүхдэд эзэмшүүлдэг. 

 

- Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх ангийн онцлог юу вэ?

 

-Элсэлтийн ерөнхий шалгалтандаа тэнцээд  хүссэн сургуульдаа элсэн орох зорилгыг өөртөө тавьж түүнийхээ төлөө хүсэл эрмэлзэлтэйгээр шамдан суралцаж байгаа сурагчдад зориулсан анги юм. Ер нь ажиглаад байхад  хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтын тестүүдийг ажилладаг боловч яг утгыг нь ойлгохгүйгээр автоматаар тогтоох явдал түгээмэл байдаг.

 

Манай төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын 2006- 2015 оны бүх тестүүдэд судалгаа хийн тухайн шалгалтанд багтсан бүх дүрмүүдийг цэгцтэйгээр олгох хөтөлбөр боловсруулсан. Сурагчид эхлээд дүрмээ үзээд, дараа нь тухайн дүрмээ бататган холбогдолтой ямар ч тестийг ажиллаж чаддаг болно гэсэн үг. Мөн англи хэлний үгийн сангийн өргөн хүрээний мэдлэгтэй болох ба элсэлтийн ерөнхий шалгалтын тестний бүтэцтэй танилцах хэсэг тус бүрийг ажиллах арга барилд суралцана.

 

Тестийг хэрхэн цаг алдалгүйгээр зөв арга техникээр ажиллаж, цагаа зөв зохицуулах арга барилыг эзэмших юм. Тухайн дүрмийг л ойлгочихсон байхад дараа нь тест ямар ч хэлбэрээр орж ирсэн төвөггүй зөв гүйцэтгэж чаддаг болно гэсэн үг. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын ерөнхий бүтэц болоод бүх хэсгүүдийг маш сайтар нягтлан ажиллаж дуусгадгаараа онцлог.

 

Зөвхөн 12 –р ангийн сурагчид гэлтгүй 10, 11-р ангийн сурагчид ч  эртнээс өөрийгөө дайчилж ЭЕШ-ийн арга техникийг эзэмшихийг хүсвэл бидэнд хандаж болно.

 

-Бага насны 7-11 насны хүүхдэд зориулсан анхан шатны анги гэхээр?

 

-Бага ангийнханд зориулж нас бие сэтгэхүйн онцлогт тохируулан англи хэлийг анхан шатнаас нь эхлүүлэн эмх цэгцтэй эзэмшүүлэх зорилготой анги. Энэ ангид англи хэлний цагаан толгойн үсэгнээс өгсүүлээд хэрхэн уншиж бичихийг заахаас гадна, англи хэлний анхан  шатны  мэдлэгийг эзэмшүүлнэ. 

 

 -Хувийн  сургуулийн хүүхдүүдэд зориулсан ангиуд чинь сонирхол татаж байна л даа. Эцэг эхчүүд  төлбөрийг нь төлөөд явуулж байгаа хүүхдүүдэд дахин англи хэл заах ямар хэрэгтэй гэж?

 

-Уг нь бол тийм. Эцэг эхчүүдийн хувьд  дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхуулж, адил түвшинд боловсрол эзэмшүүлэхээр төлбөр төлж хүүхдээ сургаж байгаа болохоор  англи хэл сурчихна гэж найдаад  яваад байдаг. Гэтэл хүүхдүүд нь англи хэл, байгалийн шинжлэх ухаан, тооны хичээлүүдийг англи  хэл дээр ойлгох нь байтугай анхан шатны үгнүүдээ мэдэхгүй уншиж  чадахгүй,  энгийн тайлбаруудыг ойлгохгүй яваад л байдаг.

 

Анги даасан багш  нь болохоор англи хэл дээр ордог хичээлүүдэд нь анхаараад давтуулаад өгөөч гэсэн хүсэлт тавьдаг. Гэтэл хэлний мэдлэггүй эцэг эхчүүдэд энэ нь асуудал үүсгэдэг. Энэ асуудлыг нь  шийдэх зорилгоор хувийн сургуулийн бага ангийн хүүхдүүдэд зориулсан 2 түвшний англи хэлний  сургалтыг төв дээрээ зохион байгуулаад байна. Энэ ангиуд нь:

 

1.Хувийн ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан (7-8нас)   АНХАН ШАТНЫ АНГИ

2.Хувийн ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан (8-9 нас) ДУНД ШАТНЫ АНГИ гэсэн хоёр түвшний ангиа нээгээд байна.

-Хувийн сургуулийн анхан шатны ангид ямар хүүхэд сурна гэсэн үг вэ?  

- Хувийн сургуульд орох гэж байгаа хүүхдүүдийг бэлтгэх зорилгоор энэ ангиа нээсэн. Англи хэлийг сургуульд орохоосоо өмнө үзэж байсан хүүхдүүд эхнээсээ хоцрогдолд орохгүй хичээлээ ойлгоод явдаг давуу талтай.

 

-Хувийн сургуулийн дунд шатны ангид ямар хүүхэд сурна гэсэн үг вэ?  

 

-Ихэнх хувийн сургуулиуд монгол хэл дээр үзэх ёстой ерөнхий боловсролын  хичээлийн хөтөлбөрөөс гадна олон улсын хөтөлбөрөөр хичээл орж байгаа.  Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бага сургуулиудын хувьд Англи хэл\ English\, Байгалийн шинжлэх ухаан \Science\, Математик \ Mathematics\ гэсэн гурван хичээлийг  англи хэл дээр үздэг.

 

Эдгээр хичээлүүдийг зарим сургуульд  монгол багш орж байхад,  зарим сургуулиудад нь гадаад багш орно. Энэ ангийн онцлог нь гэвэл хичээлдээ сууж  байгаа хэрнээ хоцрогдолтой  явж байгаа хүүхдүүдийн  хоцрогдолыг арилгах зорилготой юм. Олон улсын хөтөлбөрт нь уялдуулж сургалтын хөтөлбөрөө боловсруулсан учраас хоцрогдолд ороод байгаа хүүхдүүдэд маш хэрэгтэй сургалт болж чадна.

 

Англи хэл\ English\, Байгалийн шинжлэх ухаан \Science\, Математик \ Mathematics\ гээд гурван хичээл өдрийн 3 цагаар орно. Өдрийн 3 цагийн эхний цаг нь англи хэлний хичээл /Englsih/, 2 дахь цаг нь Байгалийн шинжлэх ухаан \ Sciencе \, 3 дахь цаг нь Математик \ Mathematics\ хичээл гээд өдөр бүр орно. Энэ анги нь өдөрт гурван цагаар ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног хичээллэнэ.

 

-Сургалтын хөтөлбөрөө олон улсын хөтөлбөрийн дагуу гаргадаг гэсэн үг үү?

 

-Сургалтын хөтөлбөрүүд судалгааны үндсэн дээр гарч ирнэ л дээ. Хувийн сургуульд  хүүхдээ явуулдаг найз нөхөд танилуудаас, хүүхдийнхээ англи хэлний хичээлийн хоцрогдолыг  арилгаад өгөөч гэсэн хүсэлтийг их тавьдаг. Энэ мэтчилэн танилууд болон манайд суралцсан  хүмүүсийн хэрэгцээ шаардлага,  хүсэл эрмэлзэлд тулгуурлан судалгаа явуулдаг. Судалгааны  үндсэнд хөтөлбөрөө гаргана. Энэ зарчмаар л олон улсын бага сургуулийн хөтөлбөрүүдийг судалж, өөрийн аргачлалд оруулаад  хөтөлбөрөө боловсруулсан.

 

-Харин хүнийг өөрийн эрхгүй мэрийлттэй болгож, үр дүнтэй сайн сургаж байгаа эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад таны олж харсан, үндэслэсэн зүйл юу байв?

 

-Миний хувьд 1995 онд их сургуулиа төгссөнөөс хойш багш хүн хаана ажиллаж болох тэр бүх газарт ажиллаж байсан. Тэгэхдээ нэг жил англи хэл үзсэн хүн, 10 жил хэл үзсэн бүр их сургуулиа төгсөөд ирсэн хүмүүс яг адилхан түвшинд байгаатай олон удаа таарч байлаа.

 

ЕБС-ийн дунд ангиасаа англи хэл үзэж, их сургуульд бас 3-4 жил үзсэн хэрнээ санал бодлоо энгийн түвшинд илэрхийлж чадахгүй, шалгалт авахад хангалттай дүн өгч чаддаггүй.Англи хэл сурсан ч биш сураагүй ч биш хоёрын хооронд байгаа иймэрхүү хүмүүст зориулж, нэг сарын эрчимжүүлсэн тусгай хөтөлбөр боловсруулаад 2006 оны 2 дугаар сард сургалтын төвөө байгуулж байлаа.

 

Тухайн үед эргэлзээ төрж байсан ч сургалтаа явуулаад ирэхэд гайхмаар үр дүн харагдсан. Нууц нь юу байв гээд эргээд бодохоор хүмүүсийн хэрэгцээ шаардлага хамгийн гол хүчин зүйл болж өгсөн байдаг. ЕБС , их сургуульд хүүхдүүд зөвхөн англи хэл гэдэг хичээл үзэхгүй. Маш олон хичээл үзэж, өөр өөр шалгалтууд өгнө. Англи хэл түүнийх нь  нэг л хэсэг.

 

Харин миний оюутнууд англи хэл сурахгүй бол болохгүй нь гэдгийг эд эсээрээ мэдэрчихсэн, хоолойн дээр нь тулчихсан хүмүүс байдаг. “Би 2500 долларын ажилд ормоор байна. Гэтэл 20 настай охин миний урдуур орчихлоо. Тэр надаас англи хэлээрээ л илүү” гэдэг. Тэр хүн сурах агуу их хүсэлтэй, харин би  чин  сэтгэлээсээ заагаад өгье гэсэн хүсэлтэй. Энэ хоёр хүсэл нийлээд эцэст нь гайхалтай үр дүнг бий болгодог.

 

-Төгсөгчдийн сэтгэгдэлүүдийг харж байхад нэг сарын турш маш их даалгавар өгдөг, нойргүй хонох энүүхэнд байдаг нь ажиглагдсан. Энэ дундаас хүн юм сурна гэхээр үнэндээ амаргүй санагдсан...

 

-Бид англи хэл сурахаар ирж байгаа хүмүүст нэгдүгээрт ажил, амьдралаа 100 хувь зохицуулаад, нэг сарын хугацаанд өөр зүйлд сатаарахгүй байх бүх арга хэмжээг аваад ирээрэй гэж хэлдэг. Өглөөний 9 цагаас оройны 16.30 хүртэл хичээллэж, хариад ч маш их даалгавар хийх учраас баяр тэмдэглэх, найз нөхөдтэйгээ уулзах ямар ч боломж гарахгүй. Хоёрдугаарт англи хэл сурах маш их хэрэгцээ шаардлага, хүсэл зорилготой байх ёстой. “Сарын дотор сурна гэдэг ч худлаа байх, гэхдээ яахав суугаад үзье” гэсэн хүмүүс их  ирдэг. Эхний өдөр хүмүүстээ би та нар өөрсөддөө ямар шаардлага тавих вэ гэдгээ ярилцдаг.

 

Тэгээд энэ шаардлагыг биелүүлж чадна гэсэн хүмүүс нь үргэлжлүүлж, шөнө даалгавар хийгээд нойргүй сууж чадахгүй ачаалал даахгүй гэсэн хүмүүс нь явж болно оо гэдэг. Үнэхээр суръя гэсэн хүмүүстээ хайр хал хоёрыг зэрэгцүүлнэ дээ. Болж байгаа хүмүүсээ магтана, урамшуулна, юм хийгээд байгаа мөртлөө үр дүн гарахгүй байгаа хүмүүстэй жич уулзана, өөр арга барил хэрэглэнэ.

 

Нэг сарын хугацаанд чи үнэхээр зовно, зовсны эцэст жаргана гэж би оюутнууддаа хэлдэг.  Надад итгэ, өөртөө итгэ, сарын дараа ямар болохоо хараарай гэж хэлдэг. Үр дүнгээ сар бүр үзэж байгаа болохоор би хичээлээ дэндүү итгэлтэй заадаг юм. Яахав өөрийгөө дайчилж чаддаггүй, юмыг хойш нь тавьдаг цөөн нэг хүн замаасаа сэмээрхэн гараад явчихдаг.  Харин дийлэнх нь багштайгаа хамтдаа зүтгээд үр дүн гаргаж чаддаг.

 

-Таны олон жилийн туршлагаас харж байхад хүмүүс англи хэл сурахдаа юун дээр алдаа гаргаж байна?

 

-Хамгийн гол нь сурах арга барил. Ширээн дээр хоол ч байсан, хор ч байсан ялгаагүй бүгдийг  аваад ам руугаа хийгээд байгаатай яг адилаар, хэзээ хаана хэрэглэхээ мэдэхгүй англи хэлээр юу л байна, тэр бүхнийг толгой руугаа хийгээд байдаг. Нэг ёсондоо толгойгоо хогийн сав болгож орхидог.

 

Харин бид, бүгдийг эхнээс нь маш цэгцтэй заан, нэг дүрэм үзлээ гэхэд юунд хэрэгтэй, яриатай яаж холбогдох вэ гээд л цогцоор нь заадаг. Даалгавараа эргээд нэхэл хатуутай шалгана. Хийхгүй бол хичээлд суулгахгүй хөөнө шүү гэхээр хийгээд ирдэг. Үнэндээ дээхнэ үеийн дектатурын аргыг хэрэглэдэг гэх үү дээ. Зөвхөн багшид үзүүлэхийн төлөө биш, өөрийнхөө төлөө хийж ир гэсэн зарчмыг, бид суралцагсдынхаа тархинд суулгаж өгдөг. Хичээл заах явцад судалгааны зүйлүүд маш их гарч ирнэ.

 

Багш хүн 400 мэргэжил эзэмшсэн байх ёстой гэдэг шүү дээ. Заримдаа би дуулна, шүлэг уншина, жүжиглэнэ, орилно гээд гадаад хүний сэтгэл хөдлөлийг их гаргадаг. Монгол хүний бүрэг ичимтгий зангаар хэл сурахгүй, галзуу юм шиг чөлөөтэй бай  гэдэг. Амаа  хөдөлгөж байж л хэлтэй болноо л гэсэн үг.

-Энэ сэтгэгдэлүүдийг уншиж байхад,  зөвхөн хэл сурах биш маш олон зүйлийг суралцаад гардаг гэсэн байна.   Цаашдын хүсэл мөрөөдөл итгэл найдварыг нь та хөглөж өгдөг бололтой юм?

 

-Тийм шүү. Хэл сурахаас гадна, цаг барих,  тогтож суух, өөрийгөө дайчилж сурах, зорилготой болох, гээд  олон чухал чанаруудыг суулгаж өгдөг.. Өдөр болгон шалгалт авна, даалгавраа хийгээгүйгээс хангалтгүй дүн авсан хүмүүсийн нэрийг  чангаар дуудна. Тэгэхээр хүүхэд ч бай, насанд хүрсэн хүн ч бай нэг юм бодно.

 

Хүнийг сурахаас аргагүй байдалд оруулдаг гэж хэлж болно. Хамт сурч байгаа хүмүүс нь адилхан юу ч мэдэхгүй орж ирсэн хэрнээ мэрийгээд, сайн үр дүн гаргаж  байхад би яагаад чаддаггүй юм гэсэн бодолд эрхгүй автуулдаг. Ингэж монгол хүний нэр төрөө эрхэмлэдэг сэтгэлзүй дээр тоглох нь маш үр дүнтэй байдаг.

 

-Бүтэн өдрийн гүнзгий  ангийнхаа хөтөлбөрийн талаар манай уншигчдад сонирхуулаач?

 

-Бүтэн өдрийн 1 дүгээр шатны ангийг төгссөн оюутнууд маань, олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн энэ эрчээрээ илүү ихийг сурмаар байна гэсэн хүсэлт тавьдаг байсан. Шавь нарынхаа удаа дараагийн хүсэлтээр сүүлийн 5 жилд судалгаа хийн сургалтын хөтөлбөрөө боловруулсаны дүнд энэ ангиа нээгээд байна. Гэхдээ заавал манай төвийн нэгдүгээр шатны төгсөгчид гэлтгүй англи хэлний ахисан дунд түвшиний мэдлэгтэй хүмүүст зориулсан анги гэж хэлж болно.

 

- Энэ ангид сурснаар ямар шатны  мэдлэг олж  авах вэ?

 

- Бүтэн өдрийн 1 дүгээр шатны  сургалтад анхан, завсар дунд, ахисан дунд зэрэг 4 шатны  ангийг эзэмшээд төгсдөг бол, бүтэн өдрийн 2 дугаар шатны сургалтад, ахисан дунд гүнзгий гэсэн  хоёр шатны мэдлэгийг эзэмшээд төгсөнө. Өөрөөр хэлбэл энэ сургалтыг төгсөөд TOEFL,  IELTS-ийн бэлтгэлд шууд сурах боломжтой гэсэн үг. Нэг ёсондоо  дүрэм, орчуулга, сонсгол ярианы  хичээлүүдээ мэдээлэл, мэдлэг, чадвар, дадал болтол нь цогцоор заадгаараа  энэхүү сургалт маань онцлог болж байна.

 

-Шавь нарынхаа хүсэлтээр энэ  ангиа  нээсэн гэсэн. Төгсөгчид нь хэр  сэтгэл  хангалуун байна вэ?

 

- Үнэндээ миний төсөөлж байснаас ч илүү сэтгэл хангалуун төгсч байгаад багш хүний хувьд баяртай байна. “Сондор хилэн” сургалтын төв маань сүүлийн үеийн судалгаан дээр тулгуурлан сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг.

 

 Сүүлийн 5 жилд судалсаны үндсэнд, гарсан хөтөлбөр учраас төгссөн оюутнууд маань яг бидний хүсч хүлээж байсан сургалт боллоо гэлцэж байна.

 

Яагаад энэ анги маань хүмүүсийг  баярлуулаад байна вэ гэхээр, боловсруулсан хөтөлбөртөө байгаа юм.  Оюутнуудаа дадлагажуулах дүрмээ өөрийн болгох хүртэл нь, өдөр бүр дүрмийн хичээл ордог. Нэг сэдвийн хүрээнд гурван улсыг харьцуулсан орчуулга хийнэ.  Тухайн улсын түүх соёл,  төрийн  дуулал, ёс заншил нь ямар байдаг талаар харьцуулсан сэдвийн хүрээнд мэдээлэл өгдөг.

 

Мэдээллийг нь мэдлэг болгож, мэдлэгийг нь чадвар, чадварыг нь дадал болтол унших, бичих,  ярих, сонсох гэсэн 4 дадлыг цогцоор нь орж байгаа учраас энэхүү сургалт маань үр дүнтэй болж байна. Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Тэр ч утгаараа нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, сүүлийн үед  гарч байгаа мэдээллүүдийг орчуулан сургалтын хөтөлбөртөө ашиглахыг бид гол зорилгоо болгон ажилладаг.

 

-Бүтэн өдрийн гүнзгий ангид ямар мэдлэгтэй хүн  суралцаж болох вэ. Таны сургалтад суугаагүй ч, гүнзгийрүүлсэн мэдлэг олж  авахыг хүсч байгаа хүмүүс  хамрагдаж болно биз дээ?

 

-Бололгүй яахав. Манай бүтэн өдрийн 1 дүгээр шатны сургалтад хамрагдаагүй ч, дундаас дээш  шатны  англи хэлний мэдлэгтэй хүмүүс, манай сургалтын төвд ирээд шалгалт өгөх хэрэгтэй. Шалгалт өгөөд тэнцвэл бүтэн өдрийн гүнзгий ангид хамрагдах боломжтой. Ер нь аль ч сургалтын төвүүдэд очсон дахиад л 26 цагийг давтан заадаг өөр юм сурмаар байдаг гэсэн олон хүнтэй таарч байлаа.

 

Яалтчгүй үзэж судалсан зүйлээ дахин дахин үзэх сонирхолтой биш шүү дээ. Тиймээс манай бүтэн өдрийн гүнзгий анги нь 26 цагийг заахгүй харин 26 цаг дээр суурилаад англи хэлний гүнзгий түвшиний бүх дүрмийг үзэж судалж дуусгана.

 

-Орон нутгаас суралцахыг хүсэгчид хэр их ирдэг вэ. Ажлаа зохицуулаад сурья гэвэл танай сургалт орон нутгийнханд илүү тохиромжтой санагдлаа?

 

-Тэгэлгүй яахав. Орон нутгаас хүмүүс цаг заваа зарцуулаад очвол яах вэ гэж их ярьдаг. Манай сургалтын төвийн бүх сургалтуудын  эхлэх өдөр, дуусах өдөр нь тодорхой байдаг. Яг эхлэх өдрөө эхлэдэг болохоор орон нутгийнхан  ажил амьдралаа зохицуулаад суралцах бүрэн боломжтой. Энэ дашрамд хэлэхэд зуны гурван сарын хуваарь гарсан байгаа.

 

-Танай сургалтын төвийн орчин их сайхан юм.  Сурахад орчин бас их  чухал байх шүү?

 

- Мэдээж сайн багш, шилдэг аргачлал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчин  их  чухал. Улаанбаатар хотын  А бүсэд орших, Энхтайвны гүүрний зүүн хойд  талд,  Сөүл рестораны баруун талд  шинээр баригдсан 13 давхарын 6-н давхарт “Сондор хилэн”  төв саяхан нүүж ирсэн. Шинэ байранд ороод суралцагсдынхаа цаг зав, түвшинд тааруулсан шинэ шинэ сургалтын  хөтөлбөрүүд боловсруулж, суралцагсдаа хүлээж авахад  бэлэн болоод байна.

 

Хэл сурахад өөрийн хичээл зүтгэл яах аргагүй чухал нөлөөтэй ч нөгөө талаас өөрийг нь эрхгүй хурцалж, дайчлуулж чадах багшийн уран арга чухал түлхэц болдог гэлтэй. “Багшлах бол миний ясны хобби” гэж хэлсэн Төмөрөө багш 7 дугаар ангиасаа эхэлж багш болохыг мөрөөдөж, түүндээ ч хүрчээ. Зөвхөн хичээл заах биш хүмүүст давхар итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг өгч чаддаг ийм хүн л хүнд юм сургаж чаддаг юм байна даа гэж эрхгүй бодсон билээ.

2016 оны зуны сургалтууд 07 сарын 04, 08 сарын 01 -нд эхлэнэ.

 

БҮТЭН ӨДРИЙН АНГИУД


 

1. Насанд хүрэгчдэд зориулсан БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

2. Хүүхдүүдэд зориулсан БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчидөд зориулсан БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙ АНГИ

 

ХҮҮХДИЙН АНГИУД


 

1. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан  \12 – 17нас\ БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ  

2. Ахлах ангийн хүүхдүүдэд  зориулсан \16-18 нас\ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ АНГИ 

3. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-11 нас\ АНХАН ШАТНЫ АНГИ

4. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд  зориулсан \7-8 нас\ АНХАН ШАТНЫ АНГИ

5.Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \8-9 нас\ ДУНД ШАТНЫ АНГИ

 

ЦАГИЙН АНГИУД


 

1. Өглөөний анги  - 06.30-08.30,  08.30-10.30

2. Өдрийн анги - 10.30-12.30, 12.30-14.30, 14.30-16.30   

3. Оройн цагийн анги - 16.30-18.30, 18.30-20.30, 20.30-22.30                                                       

 

ТУСГАЙ СУРГАЛТУУД


 

1. VIP СУРГАЛТ
2.  БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
3.  ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
4.  Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
5.  Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
6.  ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
7.  ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
8.  БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
9.  МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТ

Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)


 

Утас:  9911-2414,  9999-2414, 99283293, 98103020


 

www.sondorkhilen.mn


 

http://www.facebook.com/Sondorkhilen English language  center

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных...
А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.41.125)
    Хүний нялх балчир хүүхдийг хуурав даа. Анлги хэлийг нэг муу курсээр сургачихна гэвэл тэрэн шиг лөөлөө байхгүй
    2016 оны 06 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    1 цаг 7 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    1 цаг 39 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    1 цаг 44 мин
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    2 цаг 43 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    2 цаг 45 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    2 цаг 50 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    3 цаг 16 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    3 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    4 цаг 9 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    4 цаг 47 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    4 цаг 52 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    5 цаг 12 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    5 цаг 23 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    5 цаг 40 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    5 цаг 51 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    6 цаг 3 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    6 цаг 57 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    7 цаг 7 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    7 цаг 47 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    7 цаг 49 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК