Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаан байна.
2016 оны 06 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 26-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-наас нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.