Энэ амралтын өдрүүдэд хөдөө орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь нас хохирч, гурван хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
Хөдөө орон нутагт Төв аймгийн Алтанбулаг сум Аргалант баг Хүн овоо гэх газар гороон замд “H.Sonata” маркийн авто машины жолооч Х нь явган зорчигч 1 нас 3 сартай эрэгтэй А-г ухарч байгаад дайрч амь насыг хохироосон.
Дорноговь аймгийн Айраг сумаас урагш босоо тэнхлэгтэй авто замд “T.Prius” маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 51 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирсон.
Төв аймгийн Бор нуур сумын нутаг Урьхан зоогийн газраас хойш 1 км-т асфальтан замд “T.Nadia” маркийн С жолоочтой авто машин онхолдож жолооч 26 настай эрэгтэй С, зорчигч 19 настай эмэгтэй М нарын хоёр хүний амь нас хохирч гурван хүн гэмтжээ.
Орон нутгийн замд явахдаа жолооч та хурдаа хэтрүүлэхгүй, техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хянан шалгаж, хамгаалах бүсээ байнга хэрэглэн замын хөдөлгөөнд оролцож байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.