Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд :
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 30-нд ихэнх нутгаар, 7-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 30-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 1-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.