Авлигатай тэмцэх газрын дэд даргын тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам’’- д нэмэлт өөрчлөлт оруулжээ. Төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлсэн шинжээчдийн багаас өгсөн санал зөвлөмжийн дагуу дарга нарыг ийнхүү үнэлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Нэмэлт өөрчлөлтөөр дарга нар 14 шалгуур үзүүлэлтээр 100 оноо цуглуулахаар болжээ. Үүнээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр 45 хүртэл, хяналт шалгалт, дүн шинжилгээний холбогдох асуудалд 55 хүртэл оноо өгнө. 0-50 оноо авбал хангалтгүй, 50-70 бол дутагдалтай, 70-90 хангалттай бол 90-100 маш сайн үнэлгээг авах гэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.