2016.7.1, Баасан гараг / Билгийн тооллын: 27
Зуны дунд хөх морин сар
Таван шар мэнгэтэй хөх бич өдөр
Аргын тооллын: 2016.7.1, Баасан гараг
Наран ургах шингэх: 05.57-21.55
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр цэрэг татах, дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой. Бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих хангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.