Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар ялангуяа газар тариалангийн бүс нутгаар 33-38 хэм хүрч, халах төлөвтэй байна хэмээн Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
Энэ сарын 5,6-нд зарим газраар түр зуурын бороо, 7-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
Иймд ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс бага насны хүүхдүүд, өндөр настан, даралт өндөртэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүдийг өдрийн халуун наранд гарахгүй байх, мөн наршихаас сэргийлэхийг анхаарууллаа.