Өнгөрсөн амралтын өдрүүдэд ой, хээрийн хоёр түймэр гарчээ. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын сумын төвөөс 30 км зайд буюу Тарвагатай багийн “Цагаан шилүүстэй” гэх газар ойн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 02-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Энэ дагуу гал унтраах ангийн хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж түймрийг бүрэн унтраасан байна.
Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын төвийн урд зүг 8 км зайд Хуластай багийн “Суман-Гүн” гэдэг газар хээрийн түймэр энэ сарын 03-ны өдөр гарчээ. Одоогоор аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид түймрийг унтраахаар галын голомтод ажиллаж байгаа аж.