Үндэсний их баяр наадмын амралт долдугаар сарын 8-ны өдрөөс эхэлнэ.
10 хоног үргэлжлэх баярын амратын үеэр нийслэл хотод автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Мөн АСЕМ-тай холбоотойгоор автомашины хөдөлгөөнд зарим өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болох долдугаар сарын 13-ны шөнийн 01.00 цагаас долдугаар сарын 16-ны 23.30 цагийн хооронд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу автомашинтай нэвтрэхийг хориглосон байна.