НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж НИТХ-ын анхдугаар хуралдааны товыг тогтож, маргааш 11.00 цагт хуралдахаар болов. НИТХ-ын анхдугаар хуралдаанаар
- Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
- Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
- Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Мөн Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргын албан тушаалд хэнийг томилох вэ зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Олонх болсон МАН-ынхан хотын даргын албан тушаалд Су.Батболдын нэрийг НИТХ-ын даргад нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг томилно гэсэн мэдээлэл байгаа юм.