"Тогтвортой хөгжлийн ирээдүйн үндэс" НҮТББ-аас Батцэнгэлийн Энхсайханы эмчилгээний зардлыг олох зорилгоор энэ сарын 7-нд "Эжийтэйгээ хамт байхад..,"хандивын тоглолтыг UB PALACE-ын их танхимд зохион байгуулах гэж байна. Тоглолтод урлаг соёлын одууд, хамтлаг дуучид нийлсэн 30 гаруй уран бүтээлч хүрэлцэн ирж сэтгэлийн хандив өргөх юм.
Б. Энхсайханы хувьд 2015 оны дөрөвдүгээр сараас элэг болон өндгөвчний хавдартай хэмээн оношлогдож улмаар Хавдар судлалын үндэсний төвд хавсарсан мэс засалд орох байсан ч санхүүгийн хүндрэлээс шалтгаалан хойшлоод байгаа аж. Түүнээс хойш бие нь огцом муудаж Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн тодорхойлолтыг хариуцсан эмч нар нь гаргасан бөгөөд гадаадад элэг солиулах ганцхан боломж үлдсэн байна.
Өдгөө Энэтхэг улсад хамгийн хямд буюу 40.000$ /80.000.000Т төгрөгийн/ төлбөртэй мэс засалд орох боломж байгаа бөгөөд хагалгааны төлбөрт нэмэрлэх үүднээс энэхүү хандивын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. 20 гаруйхан настай залуу бүсгүйн амьдралыг аврахад эрхэм уншигч та өөрийн хувь нэмрийг оруулж дэмжихийг уриалж байна.