ШӨХТГ-ын 200 хоногт хийсэн томоохон ажлуудын дунд эмнэлэгүүдийн төлбөртэй үйлчилгээний талаарх мэдээллийг ил тод болгуулсан асуудал багтаж байгаа юм.
Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь бүртгэлийн I хэсэгт төлбөртэй тусламж, үйлчилгээний үнэ тарифыг электрон самбарт байршуулсан боловч төлбөртэй үйлчилгээний үнэ тарифын мэдээлэл хэрэглэгчдэд ойлгомжтой бус, үнэ тарифыг баталсан тушаал шийдвэр тодорхойгүй, эмнэлэгийнхээ цахим хуудаст төлбөртэй тусламж, үйлчилгээний мэдээллээ хууль эрхзүй гэсэн хэсэгт байрлуулсан нь шууд харагдахааргүй байгаа бол ХСҮТ-ийн цахим хуудсанд сайн дурын дархлаажуулалт, шинжилгээний үнэ тарифын мэдээлэл байх бөгөөд бусад төлбөртэй тусламж үйлчилгээний үнэ тариф байхгүй зөрчлүүд байсан байна.
Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэгүүдэд цаашид үнэ тарифтай холбоотой мэдээллийг байнга шинэчилж байх тухай албан бичиг хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)