"Монгол Улсын далбаа"-ны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ өдөр цэргийн ёслолын жагсаал болдог бөгөөд уг жагсаалд оролцох 2000 гаруй цэргийн алба хаагчид ёслолын жагсаалд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Тус жагсаалд зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчид оролцох юм. Тэд нэгдсэн бэлтгэл буюу шөнийн парадыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Чингисийн талбайд хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (1)