ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллага зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сонгуультай холбоотой 2119 гомдол мэдээллийг хүлээн авчээ.
Үүнээс нийслэлд 1202, орон нутагт 917 гомдол бүртгэгдсэн байна. Эдгээрээс сурталчилгааны самбар, ухуулга сурталчилгааны эд зүйл гэмтээж, алдагдсан 585, нэр дэвшигчдийг хэвлэл мэдээллээр гүтгэсэн гэх мэдээлэл 296, бэлэг тарааж, дайллага хийсэн гэсэн мэдээлэл 217, ухуулга сурталчилгаа хийхэд саад учруулсан гэх 113, хууль бус сурталчилгаа явуулсан мэдээлэл 623, сонгогчдын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой 39 мэдээлэл, бусад 26 мэдээллийг хүлээн авч холбогдох шалгалтыг хийжээ. Харин эЭдгээр зөрчлүүдээс эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал гараагүй аж.
Харин эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 53 буюу нийт гомдол мэдээллийн 2.5 хувийг эзэлж байна. Захиргааны арга хэмжээ тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн 572 буюу 26.9 хувь, захиргааны арга хэмжээ ногдуулсан 33 буюу 1.5 хувь, зөрчил болох нь тогтоогдоогүй 350 буюу 16.5 хувь, газар дээр нь шийдвэрлэсэн 39 буюу 1.8 хувь, захиргааны арга хэмжээ тооцох боломжгүй 269 буюу 12.6 хувь, ажиллагаанд шалгагдаж байгаа 803 буюу 37.8 хувийг шалгаж байгаа юм байна.