Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаан үргэлжилж байна. Яг одоо хотын даргын томилгооны асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Сундуйн Батболдыг нэр дэвшүүлээд байна. Үүний өмнө НИТХ-ын даргаар Ц.Сандуйг томилсон юм. Мөн НИТХ-д суудалтай болсон намууд бүлгээ байгуулж, бүлгийн дарга нараа томиллоо. Тодруулбал, МАН-ын бүлэг нийт 34 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд бүлгийн даргаар Д.Амарбаясгаланг томиллоо. Харин Ардчилсан намын бүлэг 11 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд бүлгийн даргаар Ц.Баатархүүг томиллоо. Мөн НИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдсон шинэ гишүүдэд үнэмлэх, тэмдэг гардууллаа.
Т.Энхэлээ