АСЕМ болон баяр наадмын өдрүүдтэй холбоотойгоор зарим замуудыг долдугаар сарын 13-16-ны хооронд хэсэгчилж болон бүрэн хаахаар болсон байна.
Тодруулбал, Олимпийн гудамж, Их тэнгэрийн амнаас АСЕМ Вилла хүртэлх замуудыг бүрэн хаах бол Гэндэнгийн гудамжийг мөн хаахаар болжээ. Түүнчлэн “Бридж” группийн орон сууцнуудын замуудыг бүрэн хаах аж.