Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зарим замыг нэг чигийн хөдөлгөөн оруулахаар болжээ. Тодруулбал энэ сарын 11-нд 09.30-11.00 цагт Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэнг рүү залах ёслолын арга хэмжээний үеэр Замын цагдаагийн газрын уулзвараас Хоум плаза хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах аж.
Мөн энэ сарын 12-ны өдрийн 21.50 минутанд Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслолын арга хэмжээний үеэр Төрийн ордны зүүн зам, Олимпийн гудамж, Махатма Гандийн гудамж зэрэг замуудын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм байна.
Харин энэ сарын 12-ны өдрийн 07.00-09.00 цагт "Соёолон" насны хурдан морины уралдааны үеэр Архангай руу салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртэлх замыг зүүнээс баруун тийш, баруунаас зүүн чиглэлд нэг чигийн урсгалд оруулж хөдөлгөөнийг зохицуулах бөгөөд морь уралдаж дууссаны дараа Улаанбаатар хотоос Архангай руу салдаг уулзвар хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах аж.