Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлчид 12 дахь удаагийн "Монголын сайхан орон" тоглолтоо наадамчин олонд зориулан энэ сарын 11-нд УДБЭТ-ын тайзнаа өргөн барина.
Тус тоглолтод Монгол үндэсний шилдэг бүтээлүүдээс дээжлэн, үндэсний хөгжмөөр эгшиглүүлдэг билээ. Энэ жил дэлхийд алдартай, гадаадын зарим зохиолоор тоглолтоо баяжуулсан тул гадаадын зочид, жуулчдад бүр илүү сонирхолтой гэдгийг уран бүтээлчид хэлж байна.
Тасалбарыг TICKET.mn болон Улсын Филармонийн кассаар худалдаалж байна.