2016.7.8, Баасан гараг / Билгийн тооллын: 4
Зуны адаг хөхөгчин хонин сар
Долоон улаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр
Аргын тооллын: 2016.7.8, Баасан гараг
Наран ургах шингэх: 06.02-21.52
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах, дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой. Бурханы ёс ба тарни бүтээх амраг нөхдийг хураахуйд сайн. Зүүн нүд татвал хойноос зочин ирэх, баруун бол алдсаныг олох, баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.