Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 390 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 281 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
Тухайлбал: СБД-ийн нутаг Их тойруу Дөлгөөн нуурын уулзварт “Yamaha Gear” маркийн мопедын жолооч М нь явган зорчигч 64 настай эрэгтэй Ө нарын хоёр хүнийг мөргөж гэмтээсэн.
Мөн түүнчлэн СХД-ийн нутаг Титэм зочид буудлын урд замд “Ford Transit” маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 35 настай эрэгтэй Б нарын хоёр хүнийг мөргөж гэмтээсэн. Орон нутагт Төв аймгийн Эрдэнэ сант сум Бүстийн шил гэх газар “T.Prius” маркийн авто машины жолооч А-ын авто машины дугуй нь хагарсан зам дээр зогсож байхад нь “Hyundai 5 Tontruck” маркийн Ч жолоочтой авто машин мөргөж зорчигч 27 настай эмэгтэй Б-ийн амь нас хохирчээ.