Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд дараах зүйлсийн анхаарч ажиллахыг сануулж байна.
-Баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэхээр зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд ажлын байрны эрүүл ахуй, ариун цэврийн нөхцлийг сайтар хангаж ажиллана.
-Ажлын байранд хүнсний зориулалтын тоног төхөөрөмж ашиглаж, гар угааж, ариутгах нөхцлийг бүрдүүлж, мэргэжлийн тогооч, бэлтгэгчийг ажиллуулах ба зөвшөөрөл, мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн үзлэгийн дэвтэр, бусад бичиг баримтийг бэлэн байлгана.
-Ажилчид ажлын хувцсаар бүрэн хангагдсан, өмссөн байх ба эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдсан байна.
-Хүнсэндээ гарал үүслийн гэрчилгээтэй, шинжилгээ, баталгаажилттэй түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Майонезтай болон кремтэй бүтээгдэхүүн, өндөг, хиам зэрэг түргэн гэмтэх хоол хүнсээр үйлчлэхийг хориглоно.
-Хуушуурын мах нь гарал үүслийн гэрчилгээтэй, шинжилгээ хийлгэсэн байх ба хадгалалтын горимыг чанд сахиж жижиг, нимгэн хэсэг болгон хөлдөөгчинд -18 хэмээс нам температурт хадгална. Хуушуур хайрах тосны өнгө, үнэр өөрчлөгдсөн тохиолдол ойр ойрхон сольж хэрэглэнэ.
-Хоол хүнсийг зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт авч явж зарахыг хориглоно.
-Хоол хүнсэнд 2 ба 4 тэмдэглэгээтэй 1 удаагийн сав, халбага, сэрээ, аяга, таваг хэрэглэнэ.
-Айраг, ундны усыг 1 ба 5 тэмдэглэгээтэй саван хадгалж үйлчилнэ. Айргийг шинжилгээнд хамруулсан байна.
-Хатуу, шингэн хог хаягдлыг зориулалтын хогийн цэгт тухай бүр хаяж, зайлуулна.