2016.7.9, Бямба гараг / Билгийн тооллын: 5
Зуны адаг хөхөгчин хонин сар
Зургаан цагаан мэнгэтэй хар луу өдөр
Аргын тооллын: 2016.7.9, Бямба гараг
Наран ургах шингэх: 06.03-21.51
Үс засуулбал: Эд,мал арвижна
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр цэрэг татах, дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих хангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Дашнямтай өдөр.