УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох эсэхийг хэлэлцэж, гишүүдийн 88.1 хувийн саналаар дэмжигдлээ. Ийнхүү Х.Энхжаргал өнөөдрөөс АТГ-ын даргын албан тушаалыг хаших болов.
Хурандаа Х.Энхжаргал нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1987 онд хуучнаар НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын мeнeжeрээр тус тус төгссөн.
Тэрбээр 1987-1992 онд Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст Өмчийн төлөөлөгч, Өмчийн ахлах төлөөлөгч, 1992-1996 онд Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, 1996-2008 онд Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, газрын даргаар, 2008-2012 онд Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан. 2015 оноос Цагдаагийн Eрөнхий газрын Мэдээлэл тeхнологийн төвийн даргаар ажиллаж байгаа билээ.
Сэтгэгдэл (8)