Тулгар төрийн 2225, Их монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар эхэлсэн. Урианхай сурын харваанд 175 харваач оролцон цэц мэргэнээ сорьсноос Алдар спорт хороо, Жем интернейшнл ХК-ийн харваач Ж.Энхбат 26 оноогоор түрүүлсэн юм. Харин Үндэсний их баяр наадмын буриад сурын харваа өчигдөр боллоо. Буриад сурын харваанд 220 харваач цэц мэргэнээ сорьсон юм.
Тэгвэл өнөөдөр хүүхдийн сурын харваа эхэлж байна. Хүүхдийн сурын харваанд 2-17 насны 110 гаруй хүүхэд оролцохоор бүртгүүлээд байна.
Т.Энхэлээ