Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болж байна.
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам алтан соёмбот төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолын арга хэмжээгээр ийнхүү эхэллээ.
Ёслолын ажиллагааг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Энэ үеэр Монгол Улсын зэвсэгт хүчний ёслолын сүрт жагсаал болов. Үүний дараа жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болох юм.