Тулгар Төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд зориулсан хязаалан насны морьдын уралдаан эхэллээ.
Энэ жил хязаалан насны 385 үрээг уралдаанд оролцуулахаар бүртгүүлжээ.
Баяр наадмын хөтөлбөрийн дагуу хязаалан насны уралдаан өнөөдөр 08:00 цагт эхлэх ёстой байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалж хоёр цаг хойшилж, 10:00 цагт эхэлсэн байна.