Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьд барианы зурхайд дөнгөж саяхан орж ирлээ.
1. Дундговь аймгийн алдарт уяач Б.Баярсайханы хүү Б.Лхагва-Очирын хүрэн үрээ
2. Завхан аймаг Тосонцэнгэл сум Г.Батбаатарын Бор үрээ
3. Дундговь аймгийн Хулд сум Н.Батжаргалын шарга үрээ
4. Ц.Энхтайваны хонгор үрээ
5. Ж.Мөнхсүрэнгийн бор үрээ барианд орж уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа.
Дашрамд өгүүлэхэд энэ жил хязаалан насны морьдын уралдаанд 385 хурдан хүлэг бүртгүүлснээс 342 нь гараанаас гарсан юм.