Наадмын хоёр өдөр буюу өнөөдөр маргааш хоёр өдөр замын хөдөлгөөнд оролцох автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Харин АСЕМ-ын уулзалт долдугаар сарын 13 ны өдрөөс эхэлнэ. Энэ өдрөөс хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг дугаараар нь хязгаарлах юм байна. Одоохондоо тэгш, сондгой эсвэл дугаарын сүүлийн цифрээр ялгах эсэхээ ЗЦГ шийдээгүй байгаа гэлээ. Наадмын үеэр жолооч нарыг “Дүнжингарав”, “Мишээл экспо” худалдааны төвийн зосоолуудад машинаа үнэ төлбөргүй тавиарай гэж ЗЦГ-аас зөвлөж байна.
Мөн АСЕМ-тай холбоотойгоор автомашины хөдөлгөөнд зарим өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болох долдугаар сарын 13-ны шөнийн 01.00 цагаас долдугаар сарын 16-ны 23.30 цагийн хооронд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу автомашинтай нэвтрэхийг хориглосон байна.