Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд худалдаа үйлчилгээний асрууд ажиллаж, наадамчин олон үйлчилгээ үзүүлж байна.
Хуушуурын үнэ өнгөрсөн жилийнхтэй ижил 1000 төгрөг байгаа бол айраг 1 литр нь 4000 төгрөгөөр зарагдаж байна. Харин айраг нэг аяга нь 2000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Учир нь энэ жил айраг цагаан идээ ховор байгаа учир үнэ өндөр байна гэдгийг наадамчин олон хэлж байлаа.