Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Их насны морьд барианы зурхай руу орж ирлээ.
Газар газрын 370 гаруй хурдан хүлэг тоосоо өргөснөөс Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Энхбаатарын хонгор түрүү магнайд ирж торгон жолоогоо өргүүллээ.
Аман хүзүүнд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Д.Бадраагийн хүрэн
Айргийн гуравт Төв аймгийн Эрдэнэцогт сумын харьяат М.Даваажаргалын халзан
Айргийн дөрөвт Дэлтэй хонгор морь
Айргийн тавд Завхан аймгийн Идэр сумын харьяат н.Нанзаддоржийн зээрд орж унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
Өнөөдрийн хурдан морины уралдаан дууслаа. Маргааш өглөө хурдан соёолонгийн уралдаан 07:00-09:20 цагт Хүй долоон худагт болно.
Сэтгэгдэл (1)