Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аюулхүүгийн хурдан халиун даага түрүүллээ.
Харин аман хүзүүнд Ховд аймгийн цэцэг сумын харьяат Н.Баасанжавын хээр даага, айргийн гуравт Төв аймгийн Архуст сумын уяач Н.Лхагвадоржийн зээрд даага, айргийн дөрөвт Дундговь аймгийн Адаацаг сумын Н.Цэндийн зээрд халзан даага, айргийн тавд Сод манлай уяач н.Бат-Эрдэнийн бор халзан даага давхилаа.