Хийморь цогцолсон соёолон насны морьд дөнгөж сая барианд орлоо.Монгол орны өнцөг булан бүрээс хуран чуулсан 236 хурдан буянгуудаас Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, МУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Дагваджорийн бор үрээ түрүү магнайдаа тоосгүй түрүүлэн ирж хурсан олноо цэнгүүллээ. Харин аман хүзүүнд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал үрээ хурдалсан бол айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач С.Дамбажавын хээр үрээ , айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач Д.Ганзоригийн зээрд халзан үрээ, Айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Л.Батмөнхийн хүрэн халзан тус тус хурдаллаа.
Сэтгэгдэл (1)