2016.7.13, Лхагва гараг / Билгийн тооллын: 9
Зуны адаг хөхөгчин хонин сар
Хоёр хар мэнгэтэй улаан бич өдөр
Аргын тооллын: 2016.7.13, Лхагва гараг
Наран ургах шингэх: 06.07-21.49
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номруулах үйлд сайн. Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.