Эрлийз морьдын уралдаан өнөөдөр болж байна. Эрлийз дээд насны ангиллын хурдан хүлэгт 95 хүлэг бүртгүүлж гараанаас гарснаас:
1.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн сартай хээр. Уралдаанч 10 настай Б.Анхзориг
2.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Энхболдын хонгор. Уралдаанч долоон настай О.Батбаатар
3.Төв аймгийн Лүн сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр. Уралдаанч есөн настай Г.Эхтэнгэр
4.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, МУ-ын Манлай уяач С.Лувсанбалдангийн халтар. Уралдаанч 16 настай Т.Сүх-Очир
5.Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул, уяач Н.Ганболдын өсгий цагаан хул. Уралдаанч 12 настай С.Хүдэрчулуун
6.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, ЗХ-ний 232-р ангийн уяач О.Батболдын Үзэм бор. Уралдаанч 11 настай Г.Отгонбаяр
7.Булган аймгийн Баяннуур сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Содномын хар. Уралдаанч 13 настай Э.Хадбаатар
8.Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул, уяач Ж.Мөнхтөрийн хонгор халзан. Уралдаанч 11 настай Я.Мөнх-Эрдэнэ
9.Төв аймгийн Баянцогт сумын уугуул, уяач Ш.Шижирбаатарын халтар. Уралдаанч 14 настай М.Мөнхбаатар
10.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Н.Даш-Өлзийн зээрд. Уралдаанч 11 настай Х.Содномдорж нарын морьд эхний аравд хурдалллаа.
А.Мягмарсүрэн
Эх сурвалж: Todmagnai.mn