Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор Хүй долоон худаг руу "RAILBUS" үйлчилж байна. Тодруулбал, энэ сарын 14-ныг хүртэл Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос "RAILBUS" Хүй долоо худаг руу 500 төгрөгөөр үйлчлэх бол Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн таван автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
Хүй долоо худаг руу өнөөдөр буюу долоодугаар сарын 13-ны өдөр буюу өнөөдөр 3,4-р хороолол, 7 буудал, 5 шар, ХМК, "Офицеруудын ордон гэсэн таван цэгээс тус бүр нийт 20 микро автобус үйлчилж байна.
Т.Энхэлээ