Төрийн их баяр наадмын эрлийз дунд ангилалын хурдан хүлгүүд морьд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын шандаст 125 хүлэг бүртгүүлж гараанаас гарснаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, уяач Ш.Лхамсүрэнгийн саарал түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Э.Анарын хонгор, айргийн гуравт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат, уяач Ц.Чинбатын хамар цагаан хээр, айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Галбадрахын хээр, айргийн тавд Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, уяач Ц.Мөнх-Оргилын зээрд тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.
А.Мягмарсүрэн
Эх сурвалж: Todmagnai.mn