Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын ахлах ахлагч Г.Гантулга, ахлах ахлагч Д.Батхүрэл, ахлах ахлагч В.Нямсүрэн, ахлах ахлагч Э.Давхарбаяр, дэд ахлагч Г.Гансэлэм нар усны ослоос урьдчилан сэргийлэх ажлаар Орхон голын дагуу завьтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Сүхбаатар сумын Буурхээр багийн “Бургастай тохой” гэдэг газар Орхон голын усанд живж байсан иргэн М /22 настай, эмэгтэй/, Э /20 настай, эрэгтэй/, Н /40 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.