2016.7.15, Баасан гараг / Билгийн тооллын: 11
Зуны адаг хөхөгчин хонин сар
Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр
Аргын тооллын: 2016.7.15, Баасан гараг
Наран ургах шингэх: 06.09-21.47
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмдэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.