Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2016 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
16-нд баруун аймгуудын хойд, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-19-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.