Нийслэл хотод АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалт зохион байгуулагдаж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор дугаарын хязгаарлалт хийгээд байна. Тодруулбал, энэ сарын 14, 16-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон ТЭГШ тоогоор төгссөн, 15, 17-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон СОНДГОЙ тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж байна.