Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт "АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө" сэдвийн доор хуралдаад өндөрлөлөө. Өнөөдөр 16.00 цагт АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад хүрэлцэн ирсэн зочдод зориулсан бэсрэг наадам "Чингисийн хүрээ" цогцолборт болно.
Бэсрэг наадам хоёр цаг үргэлжилнэ хэмээн АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас мэдээллээ. Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төлөөлөгчдийн тэргүүн нартай хүндэтгэлийн зоог барих аж.